| МЭДЭЭ
02/01/12
ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ ХИЙХ ТУХАЙ
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа
Ерөнхий консулын газар Иргэний шинэчилсэн бүртгэлийг түргэвчлэх
үүднээс иргэдийн чөлөө завыг харгалзан ажлын бус цагаар буюу 2012
оны 2 дугаар сарын 4, 5-ны Бямба, Ням гаригт 09-13, 14-18 цагуудын
хооронд Консулын байрандаа шинэчилсэн бүртгэлийг хийх болсныг үүгээр
мэдээлж байна. Энэ үеэр зөвхөн шинэчилсэн бүртгэлд хамруулах үйлчилгээ
үзүүлэх болно.
16-аас дээш насны иргэд өөрсдийн биеэр ирж бүртгүүлэх
шаардлагатай бөгөөд 16 хүртэлх насны хүүхдийг эх нь бүртгүүлнэ.
Бүртгүүлэхдээ үндэсний гадаад паспортыг заавал авчирах бөгөөд иргэний
үнэмлэх, төрсний гэрчилгээгээ давхар авч ирэхийг зөвлөж байна. Түүнчлэн
ургийн овог, Монгол Улс дахь байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр
болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаарыг тодруулж, заавал
мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу.
Та бүхнийг Иргэний шинэчилсэн бүртгэлдээ өргөнөөр
хамрагдахыг урьж байна.
Сан Франциско дахь Ерөнхий консулын газар
2012 оны 1 дүгээр сарын 31

01/31/12
МОНГОЛ УЛС, АНУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА
ТОГТООСНЫ 25 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ НЬЮ ЙОРК
ХОТНОО БОЛОВ.
 
Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны
25 жилийн ойн хүрээнд 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр АНУ-ын
“Гадаад харилцааны зөвлөл” мэдээлэл, стратеги судалгааны төрийн
бус байгууллага Энэтхэг-Монголын Нийгэмлэгтэй хамтран “Монгол Улс,
АНУ болон Дэлхий” сэдэвтэй дугуй ширээний уулзалтыг Нью Йорк хотноо
зохион байгуулав.
 
Тус уулзалт хоёр хэсгээс бүрдэж эхний хэлэлцүүлэгийг
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат удирдаж явуулав.
Хэлэлцүүлэгт АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Эдлтон оролцож
“Монгол Улсын улс төр, эдийн засгийн хөгжил болон Монгол-Америкийн
хоёр талын харилцаа” сэдвээр илтгэл тавьж, оролцогсдын сонирхсон
асуултад хариулав. Удаах хэлэлцүүлэгийг Элчин сайд У.Лорд удирдан
явуулж Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат, Монгол Улсаас
Австри Улсад суугаа Элчин сайд Ж.Энхсайхан, АНУ-аас Монгол Улсад
сууж байсан Элчин сайд А.Лапорта нар “Монгол-Америкийн харилцаа:
Дэлхий болон Ази дахь хамтын ажиллагааны төлөв байдал” сэдвээр ярилцлага
өрнүүлэн оролцогсдын сонирхсон асуултад мөн хариулав. Энэхүү арга
хэмжээнд Нью Йорк хотноо үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн
бус, стратеги судалгааны байгууллага, гадаадын улс орнуудын байнгын
төлөөлөгчийн газрын төлөөлөгчид, бизнесийн төлөөлөл зэрэг нийтдээ
90 орчим хүн оролцсон болно.
МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

01/30/12
МОНГОЛ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ХООРОНД
ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 25 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН УУЛЗАЛТ АНУ-ЫН
КОНГРЕССЫН НОМЫН САНД БОЛОВ
 
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат
харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд 2012 оны 1 дүгээр сарын
30-ны өдөр АНУ-ын Конгрессын номын санд уулзалт болж, тус номын
сангийн Азийн хэсэгт хадгалагдаж байгаа Монголын түүхэнд холбогдох
баримт материал, ном, сэтгүүлийн үзэсгэлэн гарав. Энэ арга хэмжээг
АНУ-ын Төрийн департаментын Соёл болон олон нийттэй харилцах асуудал
эрхэлсэн туслах нарийн бичгийн дарга хатагтай Энн Сток нээн хэлсэн
үгэндээ Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон нь
зөвхөн албан ёсны харилцааны эхлэл биш ардчиллын төлөөх үнэнч нөхөрлөлийн
эхлэл байсан гэдгийг онцлоод харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн
түвшин, ялангуяа соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны явцад сэтгэл
хангалуун явдагаа илэрхийлж, Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтоны
мэндчилгээг уламжлав.
 
Үүний дараа Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд
Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц
бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Эдлтон нар хоёр орны харилцаа, хамтын
ажиллагааны хөгжлийг дүгнэн үг хэлцгээв. Элчин сайд Х.Бэхбат хэлсэн
үгэндээ манай хоёр улс багагүй саад бэрхшээлийг даван байж албан
ёсны харилцаа тогтоосныг жишээ татан онцолж, өөрийн ажиглалтаас
хуваалцахын зэрэгцээ энэ өнгөрсөн богино хугацаанд хамтын ажиллагаа
төсөөлөшгүй их амжилтад хүрснийг тэмдэглэв. Элчин сайд Ж.Эдлтон
хоёр орны 25 жилийн дипломат харилцааны түүхийг архивын баримтад
тулгуурлан өгүүлсэн “Хамгийн чухал хүчин зүйл: АНУ-Монгол Улсын
харилцаа, 1987-2012” номоо бичиж дуусаад хэвлэлтэд шилжүүлснээ мэдэгдэхийн
хамт албан ёсны харилцаа тогтоогоод 25 жил болж буй хэдий ч америк,
монголын иргэд хоорондын харилцааны эхлэл тэртээ 150 жилийн өмнөөс
тавигдаж байсныг жишээ татан онцлов. Тэрбээр тэр үеийн Монголын
хилээр орж ирж байсан америк иргэдийн талаарх баримтаас дурдан Хятадаас
Орос руу Монголоор дамжин өнгөрч байсан америк иргэнд Ар Монголын
талаас олгож байсан зөвшөөрлийн бичгийн хуулбарыг Конгрессын номын
санд дурсгав.
 
АНУ дахь “Mongolia Society” нийгэмлэгийн Ерөнхийлөгч,
монгол судлаач др.А.Кэмпи 1986 онд эрдмийн зэрэг горилон бүтээсэн
“1915-1927 оны АНУ, Гадаад Монгол хоорондын улс төрийн харилцааны
тухай” нэгэн сэдэвт судалгааны номоо манай Үндэсний номын санд бэлэглэж
буйгаа мэдэгдэн Элчин сайд Х.Бэхбатад гардуулан өглөө.
Уг арга хэмжээнд АНУ-ын Төрийн департамент, зарим
төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн, судлаачид,
АНУ-аас Монгол Улсад ажиллаж байсан зарим дипломат ажилтан, Монгол
Улсын ЭСЯ-ны ажилтнууд, монгол иргэдийн төлөөлөл оролцов.
МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

01/27/12
ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ БОЛОВ
 
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат
харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулан Монгол Улсын ЭСЯ-наас
зохион байгуулсан Хүндэтгэлийн хүлээн авалт 2012 оны 1 дүгээр сарын
27-нд Вашингтон хотын “Four Seasons” зочид буудлын “Dumbarton &
Conservatory” танхимд болов.

Хүндэтгэлийн хүлээн авалтыг нээж Монгол Улсаас
АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат, АНУ-ын Төрийн
департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн
туслах нарийн бичгийн дарга Курт Кэмпбелл нар үг хэлэв.
Элчин сайд Х.Бэхбат одоогоос 25 жилийн өмнө хоёр
улсын хооронд дипломат харилцаа тогтоох баримт бичиг зурагдсанаар
хоёр ард түмэн албан ёсоор ойртон нөхөрлөхийн эхлэл тавигдаж, түүнээс
хойшхи энэ богино хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа
олон салбарт амжилттай хөгжиж чадсаныг үгийнхээ эхэнд онцлов. Тэрбээр
Монгол Улсын ардчилал, зах зээлийн шилжилтийн хүнд бэрх үед АНУ
анхнаас нь дэмжиж, бүх талын туслалцаа үзүүлсэн ирснийг дурдаад
харилцан ашигтай харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, агуулгад
Монголын Засгийн газар, ард түмэн сэтгэл хангалуун буйг тэмдэглэв.
Монгол Улс өнөөдөр хүний эрхийг дээдэлсэн, олон нам, чөлөөт сонгууль,
зах зээлийн тогтолцоотой ардчилсан орон. Дэлхийн Ардчилсан орнуудын
нийгэмлэгийг даргалж буй нь үүний нотолгоо юм. Энэ бүхнийг бий болгоход
АНУ-ын Засгийн газар, америкийн ард түмний зүгээс оруулсан хувь
нэмэр үнэлж баршгүй гэдгийг мөн онцлов.
Курт Кемпбелл үгэндээ Монгол Улс, АНУ-ын харилцаа,
хамтын ажиллагаа манай хоёр орны стратегийн сонирхолд бүрэн нийцэж
байдгийг онцлоод хоёр орны ард түмний нөхөрлөл цаашид ч бэхжинэ
гэдэгт итгэж явдагаа хэлэв. Тэрбээр харилцаа, хамтын ажиллагаанд
сүүлийн жилүүдэд гарсан амжилтуудын заримаас дурдаад эдийн засаг,
худалдааны салбарын хамтын ажиллагаа өргөжих асар их боломжтойг
жишээгээр нотлов. Үүнд уул уурхай, батлан хамгаалах, боловсролын
салбарыг онцлов.
Халуун дулаан, нөхөрсөг уур амьсгалд өнгөрсөн
Хүндэтгэлийн хүлээн авалтад АНУ-ын Засаг захиргаа, Конгресс, төрийн
болон төрийн бус байгууллага, судалгааны байгууллагуудын удирдах
албаны хүмүүс, төлөөлөгчдөөс гадна Вашингтон хотноо амьдарч буй
монгол иргэдийн төлөөлөл болсон 150 орчим хүн уригдан оролцов.
МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН
ЯАМ

01/26/12
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА
ЭХЛҮҮЛЭВ
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа
Ерөнхий консулын газар 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн
үйл ажиллагаагаа явуулах болсныг Та бүхэнд үүгээр уламжилж байна.
Ерөнхий консулын газрын хаяг
Хаяг Suite 200, Merchants Exchange Building, 465
California street, San Francisco, CA 94104
Утас: (415) 622 4000
Факс: (415) 622 3000
Цахим шуудан: sanfrancisco@mfat.gov.mn
Вебсайт: www.sanfrancisco.mfat.gov.mn
Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь
Даваа-Пүрэв
09.00-13.00
14.00-17.00
Баасан
09.00-13.00
Жич: Баасан гарагын үдээс хойш дотоод ажилтай
Сан Франциско дахь Ерөнхий консулын газар
2012 оны 1 дүгээр сарын 26

12/03/11
Вашингтон хот орчмын Монгол сургуулийн
5 жилийн ойн хүлээн авалт
 
Вашингтон хот орчмын Монгол сургуулийн 5 жилийн
ойг тохиолдуулан тус сургуультай хамтран хүндэтгэлийн хүлээн авалтыг
ЭСЯ дээр зохион байгуулав. Хүлээн авалтад тус сургуультай хамтран
ажилладаг, сургуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг АНУ-ын төрийн
болон төрийн бус байгууллагын нийт 50 орчим төлөөлөгч оролцов. Хүлээн
авалтын үеэр Монгол сургуулийг үүсгэн байгуулах, удирдан хөгжүүлэх
үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Вашингтон хот орчмын Монгол
сургуулийн ТУЗ-ын Ерөнхийлөгч Ж.Франкоски, Монгол хүүхдүүдийг АНУ-д
сургах хийгээд хоёр улсын боловсрол, соёлын солилцоог хөгжүүлэхэд
оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Арлингтон хотын дунд сургуулиудын
засаг захиргаанд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын Талархлын
өргөмжлөлийг тус тус гардуулж, зочдод урлагийн тоглолт толилуулсан
болно.

11/10/11
Монголын дунд сургуулиудын сурагч, багш
нартай уулзав

Эчин сайд Х.Бэхбат АНУ-ын Төрийн департаментын
Боловсрол, соёлын харилцааны газрын санхүүжилтээр хэрэгжиж буй Emerging
Youth Leadership - Boston Public Schools and Mongolia оюутан солицооны
хөтөлбөрийн хүрээнд Вашингтон хотноо айлчилж буй Монголын хот, хөдөөгийн
дунд сургуулиудын 13 сурагч 3 багшыг ЭСЯ дээр хүлээн авч уулзаж
Монгол-Америкийн харилцааны тараал танилцуулж сурагч, багш нарын
сонирхосон асуултад хариулав. Энэхүү хөтөлбөрийн дагуу Монголын
сурагчдын баг 10 дугаар сарын 22-оос 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд
АНУ-ын Бостон, Вашингтон хотуудад зочилж АНУ-ын түүх соёл, ардчилал,
иргэний нийгэмтэй танилцаж, Америкийн ахлах, дунд сургуулиудын туршлагыг
судалсан байна. Вашингтонд байх хугацаандаа Төрийн департамент,
Капитол, Цагаан ордон зэрэгт зочилох хөтөлбөртэй.

11/10/11
Зар
ЭСЯ-ны Консулын хэлтэс 2011 оны 11 дүгээр сарын
11-ний өдөр дотоод ажилтай тул ажиллахгүй болохыг мэдэгдье.
ЭСЯ-ны Консулын хэлтэс

10/24/11
Монгол Соёлын Төвөөс
Монгол Улсын Элчин Сайдын Яамтай
хамтран зохион байгуулдаг
МОНГОЛ СУДЛАЛЫН ЦУВРАЛ ЛЕКЦ
# 22
“ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ”
Зочин илтгэгч:
Доктор, профессор Жанцангийн Бат-Ирээдүй
МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал
Хэзээ: 2011 оны 11 сарын 2-ны Лхагва гариг, 19 цагт.
Хаана: Монгол Улсын Элчин Сайдын Яамнаа
Холбогдох хаяг: info@mongolcc.org
"Монгол судлалын цуврал лекц"-ийн
зочин, доктор Ж.Бат-Ирээдүйгийн аяллын хуваарьт гэнэтийн өөрчлөлт
орсон тул 11 сарын 2-ны Лхагва гаригийн лекц цуцлагдаж байгаад хүлцэл
өчье.
Монгол Соёлын Төв.

10/06/11
Иргэний шинэчилсэн бүртгэл Чикаго хотод
явагдана
АНУ дахь Монгол Улсын иргэдийн шинэчилсэн бүртгэл
2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрийг дуустал Чикаго
хотод 9.00-18.00 цагийн хооронд явагдана.
Гадаадад оршин суугаа иргэдийн шинэчилсэн бүртгэл
нь иргэдийн хүчин төгөлдөр гадаад паспорт болон иргэний үнэмлэх
дээр үндэслэн явагдаж байгаа тул бүртгэлд хамрагдахаар ирэхдээ гадаад
паспорт, иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний эх хувь эсвэл
хуулбарыг авч ирнэ. Бүртгэлд хамрагдахдаа өөрийн ургийн овог, Монгол
дахь байнга оршин суух хаягаа мэдсэн байх шаардлагатай.
0-16 насны хүүхэд биечлэн ирж бүртгүүлэх шаардлагагүй
бөгөөд тэдний гадаад паспорт, төрсний гэрчилгээг үндэслэн эхийн
нэр дээр бүртгэнэ.
Хэрэв Та болон Таны хүүхдийн иргэний үнэмлэх,
гадаад паспорт, төрсний гэрчилгээ зэргийн аль нэг нь байхгүй тохиолдолд
Улсын бүртгэлийн газрын ерөнхий газрын www.registrationmongolia.com,
www.burtgel.mn вэб хуудсаар орж иргэний үнэмлэхний болон төрсний
гэрчилгээний лавлагаа авах хүсэлтээ илгээж болно. Таныг хүсэлтээ
илгээж хандсны дараа лавлагаа, хариу ЭСЯ-ны консулын ажилтанд ирсний
дараа Та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах боломжтой.
Бүртгэл явагдах газрыг жич зарлах болно.
ЭСЯ-ны Консулын хэлтэс

10/04/11
АНУ дахь Монгол Соёлын Төв
Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас хамтран зохион байгуулж буй:
“МОНГОЛ БАДАРЧИН –АМАЙ”
уулзалт, ярилцлагад урьж байна.
АМАЙ гэж хэн бэ:
• Бат овогтой Жамбалсүрэнгийн Золбаяр нь 1979 оны 6-р сарын 28-нд
төрсөн.
• 8 нас хүртлээ эх орон, уламжлалт соёлтойгоо танилцаж, улмаар гэр
бүлийн хамт ЗХУ-ын Эрхүү хотод 5 жил гаруй амьдарсан
• Нутагтаа эргэж ирээд 23-р дунд сургуулийн 5 дугаар ангид орж,
энэ мөчөөс сурагчдад Bitbox, Hip Hop, Techno зэрэг дэлхийн орчин
үеийн хөгжмийн соёлыг сурталчилж эхэлсэн.
• МУИС-ийн Олон Улсын Харилцаны Дээд Сургуулийн Япон хэлний ангийг
дүүргэсэн.
• 2005 оны 11-р сарын 4-ний өдөр үүргэвчээ үүрэн, аян замд гарснаасаа
хойш өдгөөг хүртэл дэлхийн 69 орноор аялаад байна. АНУ бол түүний
аялж буй 70 дахь улс юм.
• Аяллын тэмдэглэл, ажиглалт, дэлхийн олон улсын сонин сайхны тухай
9 боть ном бичих, хэвлүүлэх ажлаа эхлээд буй.
Уулзалтын хөтөлбөрт:
Нэг. Амай дэлхийн олон орноор аялж явахдаа тохиосон
хамгийн сонирхолтой, сургамжтай түүхээсээ та бүхэнтэй хуваалцан,
зураг, видео бүхий яриа хийнэ.
Хоёр. Олон улс орноор аялж, олон тив улс дахь монголчуудтайгаа
уулзсан, аж байдалтай нь танилцсаны хувьд Амай “Монголчууд эх орондоо
эргэн ирэхдээ юунд анхаарах ёстой вэ?” гэсэн зөвлөмж, мэдээлэл өгнө.
Гурав. Чөлөөт асуулт хариулт.
Хэзээ, хаана?
Уулзалт ярилцлага 2011 оны 10 сарын 8-ны Бямба гаригийн
оройн 7 цагаас Монгол улсын Элчин Сайдын Яамны байранд болно.
Жич: Амайгийн тухай www.amai.mn
блогоос илүү мэдээлэл авч болно.

10/03/11
Монгол Соёлын Төвөөс
Монгол Улсын Элчин Сайдын Яамтай
хамтран зохион байгуулдаг
МОНГОЛ СУДЛАЛЫН ЦУВРАЛ ЛЕКЦ
# 21
“МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР”
Зочин илтгэгч:
Чулуунцэрэнгийн Отгочулуу
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны
төвийн захирал
Монгол улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн асуудал хариуцсан орон
тооны бус зөвлөх
Энэ удаагийн лекцээ бид Монголын өрсөлдөх чадвар,
уул уурхай, мөнгөний ханш, банк санхүү, улс төр дэх эдийн засгийн
бодлого, нөлөө гэх мэт Монгол улсын эдийн засгийн бүхий л асуудлаар
чөлөөт асуулт хариулт бүхий дугуй ширээний ярилцлага маягаар өрнүүлэхээр
төлөвлөж байна. Зочин илтгэгч Ч. Отгочулуу нь Дрездений Их Сургуульд
бакалавр, Франкфуртын Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан, Монгол
улсын Ерөнхийлөгчид эдийн засгийн асуудлаар зөвлөдөг, манай тэргүүний
залуу эдийн засагчдын нэг юм.
Лекц 2011 оны 10 сарын 7-ны Баасан гаригийн 19
цагт Монгол Улсын Элчин Сайдын Яамнаа болно.
Холбогдох хаяг: info@mongolcc.org

09/05/11
Зар
Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл
Денвер хотод явагдана
АНУ дахь Монгол Улсын иргэдийн шинэчилсэн бүртгэл
2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 23-ны өдрийг
хүртэл Денвер хотод 9.00-13.00, 14.00-20.00 цагийн хооронд явагдана.
Гадаадад оршин суугаа иргэдийн шинэчилсэн бүртгэл
нь иргэдийн хүчин төгөлдөр гадаад паспорт болон иргэний үнэмлэх
дээр үндэслэн явагдаж байгаа тул бүртгэлд хамрагдахаар ирэхдээ гадаад
паспорт, иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний эх хувь эсвэл
хуулбарыг авч ирнэ. Бүртгэлд хамрагдахдаа өөрийн ургийн овог, Монгол
дахь байнга оршин суух хаягаа мэдсэн байх шаардлагатай.
0-16 насны хүүхэд биечлэн ирж бүртгүүлэх шаардлагагүй
бөгөөд тэдний гадаад паспорт, төрсний гэрчилгээг үндэслэн эхийн
нэр дээр бүртгэнэ.
Хэрэв Та болон Таны хүүхдийн иргэний үнэмлэх,
гадаад паспорт, төрсний гэрчилгээ зэргийн аль нэг нь огт байхгүй
тохиолдолд Улсын бүртгэлийн газрын ерөнхий газрын www.registrationmongolia.com,
www.burtgel.mn вэб хаягуудаар орж иргэний үнэмлэхний болон төрсний
гэрчилгээний лавлагаа авч болно.
Бүртгэлийн үеэр паспорт сунгалт, төрсний болон
гэрлэлтийн гэрчилгээ олгох консулын үйлчилгээ хийгдэнэ. Төрсний
болон гэрлэлтийн гэрчилгээг авахын тулд манай элчин сайдын яамны
www.mongolianrmbassy.us вэб хуудсанд дурдсан материалыг бүрдүүлсэн
байх шаардлагатай. Итгэмжлэл, тодорхойлолт баталгаажуулах, шинээр
паспорт захиалах зэрэг консулын болон наториатын үйлчилгээ Денвер
хотод явагдах иргэний шинэчилсэн бүртгэлийн үеэр хийгдэхгүй бөгөөд
ЭСЯ-ны вэб хуудсанд дурдсан журмын дагуу явагдана.
Бүртгэл явагдах газрыг жич зарлах болно.
ЭСЯ-ны Консулын хэлтэс

08/22/11
Зар
Иргэний шинэчилсэн бүртгэл Вашингтон хот
дахь
ЭСЯ-нд үргэлжлэн явагдана
АНУ дахь Монгол Улсын иргэдийн шинэчилсэн бүртгэл
2011 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 9 дүгээр сарын 9-ний өдрийн
хооронд Вашингтон хот дахь ЭСЯ-нд 9.00-13.00, 14.00-17.00 цагийн
хооронд үргэлжлэн явагдана.
Гадаадад оршин суугаа иргэдийн шинэчилсэн бүртгэл
нь иргэдийн хүчин төгөлдөр гадаад паспорт болон иргэний үнэмлэх
дээр үндэслэн явагдаж байгаа тул бүртгэлд хамрагдахаар ирэхдээ гадаад
паспорт, иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний эх хувь эсвэл
хуулбарыг авч ирнэ. Бүртгэлд хамрагдахдаа өөрийн ургийн овог, Монгол
дахь байнга оршин суух хаягаа мэдсэн байх шаардлагатай.
0-16 насны хүүхэд биечлэн ирж бүртгүүлэх шаардлагагүй
бөгөөд тэдний гадаад паспорт, төрсний гэрчилгээг үндэслэн эхийн
нэр дээр бүртгэнэ.
Хэрэв Та болон Таны хүүхдийн иргэний үнэмлэх,
гадаад паспорт, төрсний гэрчилгээ зэргийн аль нэг нь огт байхгүй
тохиолдолд Улсын бүртгэлийн газрын ерөнхий газрын www.registrationmongolia.com,
www.burtgel.mn вэб хаягуудаар орж иргэний үнэмлэхний болон төрсний
гэрчилгээний лавлагаа авч болно.
ЭСЯ-ны Консулын хэлтэс

08/05/11
Зар
Иргэний шинэчилсэн бүртгэл Вашингтон хот
дахь ЭСЯ-нд үргэлжлэн явагдана
АНУ дахь Монгол Улсын иргэдийн шинэчилсэн бүртгэл
2011 оны 8 дугаар сарын 10-18-ний өдрүүдэд Вашингтон хот дахь ЭСЯ-нд
өглөөний 9.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд үргэлжлэн явагдана.
Бүртгэлийн ажил 2011 оны 8 дугаар сарын 13, 14-ний амралтын өдрүүдэд
мөн явагдана.
Гадаад оршин суугаа иргэдийн шинэчилсэн бүртгэл
нь иргэдийн гадаад паспорт дээр үндэслэн явагдаж байгаа тул бүртгэлд
хамрагдахаар ирэхдээ хүчин төгөлдөр гадаад паспорт болон иргэний
үнэмлэх, төрсний гэрчилгээний эх хувь эсвэл хуулбарыг авч ирнэ.
Бүртгэлд хамрагдахдаа өөрийн ургийн овог, Монгол дахь байнга оршин
суух хаягаа мэдсэн байх шаардлагатай.
0-16 насны хүүхэд биечлэн ирж бүртгүүлэх шаардлагагүй
бөгөөд тэдний гадаад паспорт, төрсний гэрчилгээг үндэслэн эхийн
нэр дээр бүртгэнэ.
Хэрэв Та болон Таны хүүхдийн иргэний үнэмлэх,
гадаад паспорт, төрсний гэрчилгээ зэргийн аль нэг нь огт байхгүй
тохиолдолд Улсын бүртгэлийн газрын ерөнхий газрын www.registrationmongolia.com,
www.burtgel.mn вэб хаягуудаар орж иргэний үнэмлэхний болон төрсний
гэрчилгээний лавлагаа авч болно.
ЭСЯ-ны Консулын хэлтэс

06/30/11
Зар
Иргэний шинэчилсэн бүртгэл Чикаго хотод
явагдана
АНУ дахь Монгол Улсын иргэдийн шинэчилсэн бүртгэл
2011 оны 7 дугаар сарын 26-31-ний өдрүүдэд Чикаго хотод өглөөний
9.00 цагаас оройн 18.00 цагийн хооронд явагдана.
Гадаад оршин суугаа иргэдийн шинэчилсэн бүртгэл
нь иргэдийн гадаад паспорт дээр үндэслэн явагдаж байгаа тул бүргэлд
хамрагдахаар ирэхдээ хүчин төгөлдөр гадаад паспорт болон иргэний
үнэмлэх, төрсний гэрчилгээний эх хувь эсвэл хуулбарыг авч ирнэ.
Бүртгэлд хамрагдахаа өөрийн ургийн овог, Монгол дахь байнга оршин
суух хаягаа мэдсэн байх шаардлагатай.
0-16 насны хүүхэд биечлэн ирж бүртгүүлэх шаардлагагүй
бөгөөд тэдний гадаад паспорт, төрсний гэрчилгээг үндэслэн эхийн
нэр дээр бүртгэнэ.
Хэрэв та болон таны хүүхдийн иргэний үнэмлэх,
гадаад паспорт, төрсний гэрчилгээ зэргийн аль нэг нь огт байхгүй
тохиолдолд Улсын бүртгэлийн газрын ерөнхий газрын www.registrationmongolia.com,
www.burtgel.mn вэб хаягуудаар орж иргэний үнэмлэхний болон төрсний
гэрчилгээний лавлагаа авах хүсэлтээ илгээж болно. Таныг хүсэлтээ
илгээж хандсны дараа лавлагаа, хариу ЭСЯ-ны консулын ажилтанд ирсний
дараа та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах боломжтой.
Бусад хотуудад бүртгэл явуулах өдрийг жич зарлах болно.
ЭСЯ-ны Консулын хэлтэс

06/03/11
Зар
Иргэний шинэчилсэн бүртгэл эхэллээ
АНУ дахь Монгол Улсын иргэдийн шинэчилсэн бүртгэл
Лос Анжелес хотод явагдаж байна. Бүртгэлийн ажил амралтын өдрүүдэд
мөн үргэлжлэх юм.
Вашингтон хот орчмын монголчуудыг шинэчилсэн бүртгэлд
хамруулах ажил 6 дугаар сарын 10-наас 17-ны өдрүүдэд ЭСЯ-нд өглөөний
9.00 цагаас оройн 18.00 цагийн хооронд явагдана. Бүртгүүлэх иргэд
хүчинтэй бичиг баримтаа авч ирнэ үү.
Бусад хотуудад бүртгэл явуулах өдрийг жич зарлах
болно.
ЭСЯ-ны Консулын хэлтэс

04/28/11
Д.ЦОГТБААТАР ЭВАН МЭДЭЙРОСТОЙ УУЛЗАВ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
Д.Цогтбаатар энэ сарын 28-нд АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн
Хятад, Монгол, Тайваны асуудал хариуцсан захирал Эван Мэдэйростой
уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлж, шинэ
шатанд гаргах талаар ярилцан санал солилцов. Хоёр тал энэ жил өндөр,
дээд хэмжээнд харилцан хэрэгжүүлэхээр төлөвлөж буй айлчлалд ач холбогдол
өгч ажиллаж буйгаа нотлов.
Уулзалтад Элчин сайд Х.Бэхбат, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байдены
Азийн асуудал хариуцсан зөвлөх Жэф Прэскот болон албаны бусад хүн
байлцав.
*** *** ***
Мөн өдөр Төрийн нарийн бичгийн дарга АНУ-ын Үндэсний
ардчилсан хүрээлэнгийн Ерөнхийлөгч К.Уоллактай уулзаж, АОХН-ийг
даргалах хугацаанд Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний
талаар танилцуулж, хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв.
К.Уоллак бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна гэв.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Монгол
Улс сонгуулийн хуулиа шинэчлэхээр ажиллаж байгаа холбогдуулан туршлага
судлах, зөвлөгөө авах хүсэлтэй буйгаа уламжлав.
*** *** ***
Мөн өдөр Төрийн нарийн бичгийн дарга АНУ-ын Худалдааны
танхим дээр Монгол-Америкийн Ажлын Хэсэг байгуулагдаж, анхдугаар
хуралдаанаа хийхэд оролцон “Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал”
сэдвээр үндсэн илтгэл тавив.
Уг арга хэмжээнд Элчин сайд Х.Бэхбат, АНУ-ын Худалдааны
танхимын Азийн асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч Тами Овербай, Худалдааны
департамент, Олон улсын хөгжлийн агентлаг, Худалдаа, хөгжлийн агентлагийн
төлөөлөл, танхимын ажилтнууд мөн оролцов. Монголд үйл ажиллагаа
явуулж буй АНУ-ын “Fluor”, “Peabody Energy”, “John Deer”, “Bechtel”,
“GE”, “Boeing”, “Albright Stonebridge Group” зэрэг томоохон компаниудын
төлөөлөл тус ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

04/27/11
Д.ЦОГТБААТАР ЖЕЙМС СТАЙНБЕРГТЭЙ УУЛЗАВ
 
Вашингтон хотноо ажиллаж буй
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар
энэ сарын 27-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жеймс
Стайнбергтэй уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа
түүний дотор Монгол Улс 2011-13 онд Ардчилсан орнуудын хамтын нийгмэлэгийг
даргалахтай холбогдуулан хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй санал
солилцов.
Талууд өнгөрсөн 3 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол-Америкийн
зөвлөлдөх уулзалт амжилттай болсныг санал нэгтэй тэмдэглэж, хоёр
орны харилцааны түвшинг дээшлүүлэх талаар америкийн талаас гаргасан
хэд хэдэн санаачлагыг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Хоёр
тал энэ жил өндөр хэмжээнд харилцан хэрэгжүүлэх айлчлалын тухайд
санал солилцож, аль аль талдаа ач холбогдол өгч ажиллаж байгаагаа
онцлов.
Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улс АОХН-ийг даргалахтай холбогдуулан
дотооддоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлж, тэргүүлэх
ач холбогдол өгч байгаа чиглэлийн дагуу үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг
боловсруулах, чингэхдээ оролцогч бүх талын саналыг авч тусгахаар
ажиллаж байгааг дурдав. Түүнчлэн манай тал АОХН-ийн шинэчлэлийг
дэмжиж байгаагаа илэрхийлж, Байнгын нарийн бичгийн дарга нарын газрыг
бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ. Ж.Стайнберг Төрийн нарийн бичгийн
даргын ярьсныг дэмжиж байна гээд эдгээр нь Монгол Улс АОХН-ийг дэмжиж
ирсний тод илрэл юм гэв.
Уулзалтад Элчин сайд Х.Бэхбат, Төрийн департаментын Зүүн Ази, Номхон
далайн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дарга Курт Кэмпбелл
болон албаны бусад хүн байлцав.
*** *** ***
Мөн өдөр Төрийн нарийн бичгийн дарга АНУ-ын Бүгд
найрамдахчуудын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Л.Крэйнэр, Вашингтонд суугаа
Литвийн Элчин сайд Ж.Павилионис, Польшийн Элчин сайд Р.Купецки,
АОХН-ийн Байнгын нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх захирал
Б.Миштал, Брүкинс судалгааны төвийн Гадаад бодлогын газрын захирал
Т.Пиккони нартай тус тус уулзаж, АОХН-ийг даргалах хугацаанд Монгол
Улсын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулж,
энэхүү байгууллагын үүрэг, нэр хүндийг дээшлүүлэхийн төлөө хамтран
ажиллахаа илэрхийллээ.
Талууд манай улсын тэргүүлэх ач холбогдол өгч
ажиллах чиглэлүүд болох ардчиллын боловсрол, иргэний нийгмийн байгууллагыг
төлөвшүүлэх,бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, ардчиллыг бэхжүүлэх
чиглэлээр улс орнуудтай хамтран ажиллах, туршлага хуваалцах зэрэг
зорилтуудыг дэмжиж, хамгийн чухал эдгээрийг амьдралд хэрэгжүүлэхийн
чухлыг зөвлөж, харилцан дэмжиж ажиллахаа нотлов.
Төрийн нарийн бичгийн дарга Хойд Америк, Монголын
Биснесийн Зөвлөлийн 21 дугаар хуралдаанд оролцож, “Монгол Улсын
хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр үндсэн илтгэл тавив. АНУ-ын Худалдааны
департамент, Канадын худалдааны комисс, АНУ, Канадын хувийн хэвшил,
төрийн бус байгууллагын 80 шахам төлөөлөгч оролцов.
Элчин сайд Х.Бэхбат төлөөлөгчдөд зориулж ЭСЯ-нд хүлээн авалт хийв.

04/26/11
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ЦОГТБААТАР
ВАШИНГТОН
ХОТНОО АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
 
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
Д.Цогтбаатар Вашингтон хотноо ирж, Монгол Улс 2011-2013 онд Ардчилсан
орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийг даргалах албыг хүлээн авах
болон АОХН-ийг даргалах хугацаандаа явуулах үйл ажиллагааны талаар
АНУ-ын Төрийн департамент, төрийн бус байгууллага, судалгаа шинжилгээний
хүрээлэнгийн шинжээчидтэй уулзаж, холбогдох асуудлуудаар санал солилцов.
Тэрбээр 2 дугаар сарын 26-ны өдөр АНУ-ын Төрийн
нарийн бичгийн дарга хатагтай Хилари Клинтоны АОХН-ийн асуудал хариуцсан
зөвлөх Томайка Тилманн, АНУ-ын Ардчиллын төлөөх Үндэсний сангийн
Ерөнхийлөгч Карл Гершман, Нээлттэй нийгэм хүрээлэнгийн ахлах зөвлөх
М.Халпрен нарын хүмүүстэй уулзаж, АОХН-ийн төлөөх зөвлөл байгууллагаас
АОХН-ийн чиглэлээр ажилладаг Америкийн судалгаа, шинжилгээний байгуулагууд,
шинжээчдийг оролцуулан зохион байгуулсан Дугуй ширээний уулзалтад
оролцож, даргалах хугацааны чиглэл, зорилтын талаар дэлгэрэнгүй
ярилцав.
Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улс АОХН-ийг
даргалах нэр хүндтэй үүргээ амжилттай гүйцэтгэхийн төлөө хүч чармайлт
тавьж байгааг мэдээлж, зөвхөн амжилттай даргалах бус дэлхий дахины
энэ хөдөлгөөний нэр хүндийг өргөж явахад хамтын хүч чармайлт чухал
болохыг уулзалтуудын үеэр цохон тэмдэглэв.
Монгол Улс АОХН-ийг даргалах үеэрээ тэргүүлэх ач
холбогдол өгч ажиллах чиглэлүүд болох ардчиллын боловсрол, иргэний
нийгмийн байгууллагыг төлөвшүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг
бэхжүүлэх, ардчиллыг хөгжүүлэх чиглэлээр улс орнуудтай хамтран ажиллахаар
зорьж байгаагаа танилцуулж, талуудын байр суурь, санал бодлыг сонслоо.
Мөн НҮБ-ын хүрээнд идэвхтэй ажиллаж, ардчиллын
боловсролын асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол батлуулах
чиглэлээр ажиллах, манай улсын Польштой хамтран байгуулж буй ардчиллын
боловсролын асуудлаарх АОХН-ийн ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг
хэрэгжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжиж ажиллах зэрэг
саналыг талууд дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Тэрбээр 27-ны өдөр Хойд Америк-Монголын бизнесийн
зөвлөлийн жилийн уулзалтын нээлт дээр илтгэл тавьж, АНУ-ын Төрийн
нарийн бичгийн даргын орлогч Жеймс Стейнберг, Төрийн департаментын
Зүүн Азийн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дарга Курт Кэмпбелл
нарын хүмүүстэй уулзаж ярилцана. Айлчлал үргэлжилж байна.

04/20/11
ДЭЛХИЙН БАНК, ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН
ХАВРЫН
УУЛЗАЛТАД САНГИЙН САЙД ОРОЛЦОЖ БАЙНA

АНУ-ын Вашигтон хотноо болж буй Дэлхийн банк,
Олон Улсын Валютын Сангийн захирагч нарын 2011 оны хаврын уулзалтад
Сангийн сайд С.Баярцогт тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцож
байна. Тус уулзалтын үеэр Сангийн сайд С.Баярцогт Дэлхийн банк,
Олон улсын валютын сангийн Зүүн ази номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч,
Монгол улсыг хариуцсан захирал, Монгол улсыг захирлуудын зөвлөлд
төлөөлж суудаг Гүйцэтгэх захирал, Олон улсын санхүүгийн корпорацийн
Монголыг хариуцсан захирал зэрэг тус байгууллагуудын захирал, удирлагуудтай
тусгайлан уулзалт зохион байгуулж, Монгол улсын нийгэм эдийн засгийн
байдлын талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээр харилцан
санал солилцлоо.
Сангийн сайд тус уулзалтын “Хөгжиж буй орнуудын
ордлогыг бүрэн дайчлах нь” сэдэвт зөвөлгөөнд Монгол улсын уул уурхайн
эдийн засгийн хөгжилд татварын тогтолцоог үр ашигтай бий болгох
сэдвээр илтгэл тавьж өөрсдийн орны туршлагыг дэлхийн бусад орнуудтай
хуваалцлаа. Мөн Олон улсын валютын сангийнхантай уул уурхайн эдийн
засагтай орнуудын татварын удирдлагийг хэрхэн сайжруулах талаар
харилцан санал солилцож, хоёр тал Монгол улсын татвар төлөгчдийн
албыг бэхжүүлэх талаар хамтран ажилллахаар тохиролцоонд хүрэв.
Түүнчлэн Сангийн сайд С.Баярцогт Монгол улсын
зээлжих зэрэглэлийн үнэлгээний талаар холбогдох мэдээллийг өгөхийн
зэрэгцээ Дэлхийн банкны удирдлагуудаас уг үнэлгээний явцыг хурдасгах
хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Дэлхийн банктай хамтран дараагийн
дөрвөн жилд хэрэгжүүлэх зээл тусламжийн стратегийн баримт бичгийг
энэ оны 10 дугаар сард Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр батлуулах
шаардлагатай байгаагаа ч энэ үеэр мэдэгдлээ.
Олон улсын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор
Дэлхийн банкны олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлагтай
цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо. Уулзалтын үеэр Сангийн сайд
Олон улсын санхүүгийн корпорацтай цаашид хамтран ажиллах боломжийн
талаар санал солилцсон бөгөөд тус корпорац манай улсад ажлын байр
нэмэгдүүлэх чиглэлээр жижиг дунд үйлдвэрийн бизнесийн үйл ажиллагааг
дэмжихэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

04/18/11
АНУ-Д СУРАЛЦАГЧ ОЮУТАН, МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН
СУДАЛГАА
Хилийн чанадад оршин суугаа монгол иргэдийг иргэний
шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг зохион байгуулахтай холбогдуулан,
энэ бүртгэлээс өмнө АНУ-д суралцагчдын нэгдсэн судалгаа гаргах шаардлагатай
байгаа тул АНУ-д суралцагч нийт оюутан, магистрант, докторантууд
доорх маягтыг бөглөж monconsul@mongolianembassy.us
хаягаар илгээнэ үү. Мэдээллийн нууцыг чандлан хадгалах болно.
Mаягт
ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

04/06/11
“МОНГОЛ ТУУРГАТАН” ХҮҮХДИЙН УРЛАГИЙН
УЛАМЖЛАЛТ III НААДМЫН УРИЛГА
Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, Ардын
хувьсгалын 90 жилийн ойн хүрээнд “Монгол туургатан” хүүхдийн урлагийн
уламжлалт III наадмыг “Бид хамтдаа“ уриатайгаар 2011 оны 07 дугаар
сарын 02-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол улсын Засгийн
газрын ивээл дор зохион байгуулах гэж байна.
Хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол туургатны соёл урлагийн
их өв санг танилцуулах, сурталчлах, эзэмшүүлэх, тэдний авьяас чадварыг
хөгжүүлэх, улс үндэстний хүүхэд, багачуудын найрамдал нөхөрлөлийг
бэхжүүлж, үндэсний соёл, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх
зорилготой уг наадамд Монгол улс, БНХАУ-ын Өвөрмонголын болон Шинжан
Уйгарын Өөртөө Засах Орон, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Саха улс,
Эрхүү мужийн тойргийн авьяаслаг хүүхэд багачууд оролцон хамтарсан
тоглолт зохион байгуулна.
Наадмын хүрээнд Монгол үндэстний хүүхэд багачуудын
урлагийн нэгдсэн тоглолт, “Монгол түмний баяр”, “Тойрон бүжгийн
баяр”, “Монгол гоёо” үндэсний хувцасны загварын шоу тоглолт, “Дэлхийд
гайхагдсан Монгол үндэстний урлаг” улс үндэстний өдөрлөгийн үйл
ажиллагаа, “Эх дэлхийнхээ төлөө” эв нэгдлийн цуглаан, “Би-Бид-Бидний
хойч үе ногоон дэлхийдээ амьдрах эрхтэй ” эко илтгэлийн уралдаан
зэрэг олон талт нэгдсэн арга хэмжээнүүд мөн зохион байгуулагдах
болно.
Иймд АНУ-д амьдарч буй Монгол үндэстэн угсаатан
иргэд, суурьшин амьдарч буй Монгол үндэстний авьяаслаг хүүхэд багачуудыг
тус наадмын үйл ажиллагаанд төлөөлөгчөөр оролцохыг урьж энэхүү урилгыг
хүргүүлж байна.
Монгол туургатан хүүхдийн “Бид хамтдаа” урлагийн
III наадамд оролцогчдын Улаанбаатарт ирэх, буцах тээврийн зардлыг
тухайн улс орон өөрсдөө хариуцах бөгөөд наадмын үеийн хоол байр
болон бусад зардлыг Монголын тал хариуцах ба 10 хүртэлх хүүхдийг
1 багшийн хамт хүлээн авах боломжтой.
МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН
ЯАМ
“БИД ХАМТДАА” МОНГОЛ ТУУРГАТАН ХҮҮХДИЙН
III НААДАМД ОРОЛЦОГЧДОД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ
Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, Ардын
хувьсгал ялсны 90 жил, Монголд залуучуудын байгууллага, хөдөлгөөн
үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд хүүхдүүдэд монгол туургатны
урлагийн их өв санг өвлүүлэх, угсаатан, ястны түүх ёс заншлыг сурталчилах,
харилцан таниулах, урлагаар дамжуулан эх орноо хайрлах, хамгаалах
харилцан таниулах зорилгоор Монгол Туургатан хүүхдийн урлагийн III
наадмыг 2011 оны 07-р сарын 02-оос 07-р сарын 12-ны өдрүүдэд Монгол
Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
Нэг. Наадамд оролцох урлагийн төрөл
1.1. Дуу: гоцлол ба хамтлаг (ардын болон хүүхдийн, зохиолын дуу)
1.2. Бүжиг: гоцлол ба хамтлаг (ардын болон зохиомжит, сонгодог бүжиг)
1.3. Хөгжим: гоцлол ба хамтлаг (үндэсний болон сонгодог хөгжим)
1.4. Ардын язгуур урлаг: (хархираа, исгэрээ, хеөмий, уран нугаралт
гэх мэт)
Хоёр. Наадмын төлөөлөгчдийг сонгох, оролцуулах
тухай
2.1 Наадамд оролцогч орнууд нь урлагийн дээрх төрлүүдээс дагнасан
болон хоршсон хэлбэрээр 30 минутын тоглолт бэлтгэж ирэх ба мэргэжлийн
найруулагчдын бүрэлдэхүүн уг тоглолтоос “Монгол туургатан хүүхдийн
урлагийн III наадам”-ын нэгдсэн тоглолтонд оролцох бүтээлийг сонгон
авна.
2.2 Наадмын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хүүхэд 25, мэргэжлийн багш
3, хүндэт зочин 2 нийт 30 хүн байна.
2.3 Наадамд оролцогчдод монгол үндэсний хөгжим, хэрэгсэл хэрэгтэй
бол зохион байгуулах хороонд урьдчилан мэдэгдэж, бэлтгүүлж болно.
Энэ тохиолдолд орон нутгаасаа авч ирэх шаардлагагүй.
2.4 Тухайн оронд суурьшин амьдарч байгаа Монгол иргэдэд энэхүү мэдээлэл
ижил хамаарах бөгөөд наадамд оролцох хүсэлтээ харьяалан буй Элчин
сайдын яам, консулын газраар дамжуулж болохоос гадна зохион байгуулах
хорооны цахим хаягаар харилцаж болно.
2.5 Наадамд оролцох төлөөлөгчдийг сонгон шалгаруулахдаа авъяас чадвар,
эрүүл мэнд, хувь хүний биеэ авч явах соёл, зан суртахуун, ёс зүйн
байдлыг харгалзах ба авъяас билэг, ур чадварыг үндсэн шалгуур болгоно.
2.6 Наадамд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүний талаарх болон хөтөлбөрийн
талаарх мэдээлэл, оролцогчдын онцлог байдал, тусгайлсан шаардлага
бүхий нэгдсэн мэдээллийг 2011 оны 05-р сарын 01-ны дотор наадмыг
зохион байгуулах хороонд дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Гурав. Төлөөлөгчдийн хариуцах ба бэлтгэх зүйлс
3.1 Төлөөлөгчид наадамд оролцох өөрсдийн урлагийн тоглолттой холбоотой
хувцас, ая, шум, жижиг хэрэглэл, тоноглол, техник хэрэгсэлийг өөрсдөө
бүрэн хариуцах бөгөөд тоглолтын талаарх мэдээллийн хуудсыг www.nairamdal.mn
вэб сайтаас авч 2011 оны 05-р сарын 01-ны дотор наадмыг зохион байгуулах
хороонд ирүүлнэ. /Овор томтой үндэсний хөгжим, техник хэрэгсэлийн
тухайд энэ мэдээллийн 2.3 дахь заалт ижил үйлчилнэ./
3.2 Төлөөлөгчид нь эрүүл мэндийн хуудсыг www.nairamdal.mn вэб сайтаас
авч оршин суугаа орныхоо харъяалах эрүүл мэндийн байгууллагаар наадамд
оролцохоос 5-7 хоногийн өмнө баталгаажуулж, эрүүл мэндийн хуудас,
шинжилгээний бичгийг биедээ авч ирнэ.
3.3 Төлөөлөгчдийн хүндэтгэх байдал /цагаан хоолтон гэх мэт/ тусгайлсан
шаардлага зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулах хороонд
урьдчилж ирүүлэх бөгөөд ирүүлээгүй тохиолдолд түүнээс үүдэх хүндрэл,
аливаа асуудлыг зохион байгуулагчид хариуцахгүй болно.
3.4 Наадмыг зохион байгуулахад шаардлагатай дараах зүйлсийг бэлтгэж
ирнэ.
а. Төрийн сүлд дуулал
б. Төрийн далбаа
в.Тухайн улс үндэстний сурталчилгааны зүйлс /өөрийн орны түүх зан
заншлыг харуулсан баримтат болон уран сайхны кино/
г. Улс үндэстний тоглоом наадгай
д. Үндэсний хувцас /наадмын үеэр зохион байгуулагдах хувцас загварын
шоу тоглолтонд хэрэглэгдэх үндэсний болон үндэсний онцлогийг харуулсан
загварын хувцас/
е. дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлтийн эсрэг улс оронд явуулж
буй үйл ажиллагааны талаарх мэдээлэл, сурталчилгааны зүйлс /наадмын
үеэр зохион байгуулагдах хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд хэрэглэгдэнэ/
ё. Бэлэг дурсгалын зүйлс
ж. Эмийн сан
з.Биеийн тамирын болон чөлөөт хувцас
и. Нарнаас хамгаалах хэрэгсэл
3.5 Тухайн наадмыг зохион байгуулах Олон улсын
хүүхдийн ”Найрамдал” төв нь Улаанбаатар хотоос баруун хойш байгалийн
үзэсгэлэнт Баянголын хөндийд далайн түвшингээс 1720 метрийн өндөрт,
өндөр уулын бүсэд байрладаг тул дулаан хувцастай ирэхийг сануулж
байна.
Дөрөв. Төлөөлөгчдийн аюулгүй байдал бусад асуудлын
талаар
4.1 Төлөөлөгчдийн наадамд оролцохоор ирэх, буцах үеийн замын аялал,
аюулгүй байдлыг илгээгч тал бүрэн хариуцах ба наадмын үеийн аюулгүй
байдлыг “Найрамдал” төв хариуцна.
Тав. Тоглолт зохион байгуулагдах газар
5.1 Нэгдсэн тоглолт нь Улаанбаатар хотын төвд байрлах Соёлын төв
өргөөнд зохион байгуулагдана. Тоглолт болох тус өргөөний тайзны
урт 18 метр, гүн 24 метр, өндөр 10 метр, хөшигний урт 18 метр, хөшигний
6 замтай, сүүлийн үеийн дуу техник, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжөөр
бүрэн тоноглогдсон, үзэгчдийн суудлын тоо партер 1000, бельтаж 500
байна. /бэлтгэлийн өрөө гаргаж өгнө./
Зургаа. Наадмын үнэлгээ ба шагнал урамшил
6.1 Уг наадам нь уралдааны хэлбэрээр зохион байгуулагдахгүй бөгөөд
наадамд оролцогчдод наадмын дурсгалын медаль, бэлэг дурсгалын зүйлсийг
гардуулна.
6.2 Онцгой тохиолдолд зарим төрөлд оролцогчдод ивээн тэтгэгч байгууллагуудын
нэрийн бэлэг дурсгалын зүйлсийг гардуулна.
Долоо. Зохион байгуулах хорооны дэмжлэг туслалцаа
Наадамд оролцох тухайн улсын төлөөлөгчид дараах асуудлаар дэмжлэг
туслалцаа авч болно.
7.1 Наадам, наадмын нэгдсэн тоглолтын талаарх мэдээлэл
7.2 Тээвэрлэлтэд хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн албан бичиг
7.3 Виз, визний асуудлын талаарх дэмжлэг туслалцаа /урилга, албан
бичиг/
7.4 Наадмын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
7.5 Наадмын үеэр хүндэтгэх шалтгаан гарсан үед авто машины нэмэлт
үйлчилгээ
7.6 Банкны үйлчилгээ
7.7 Наадмын үеийн тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн засвар, үйлчилгээ
Найм. Наадмыг зохион байгуулах хорооны хаяг / мэдүүлэг
хүлээн авах /
Монгол улс Улаанбаатар хот. Баянгол 18820, ш/х 211127, Олон Улсын
Хүүхдийн “ Найрамдал ” Төв.
Факс 976-11 496002,
цахим хаяг: www.nairamdal.mn, www.pmis.gov.mn
утас: 496001, 496004, 496008
е-мэйл: nairamdl@mongol.net, javzankhuu@cabinet.gov.mn
Зохион байгуулах хороо

04/03/11
МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Л.БОЛД
АНУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.
  
Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан
хамгаалахын сайд Л.Болд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтсийн
урилгаар АНУ-д 2011 оны гуравдугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын
2-ны өдрүүдэд айлчлав. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд АНУ-д
анх удаа албан ёсоор айлчилж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь Монгол
Улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Х.Бэхбат, Монгол
Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын
хорооны дарга Я.Батсуурь, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын
бодлогын зөвлөх М.Батчимэг, ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн судалгааны
хүрээлэнгийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Батбаяр, Батлан хамгаалахын
сайдын зөвлөх Ц.Ганболд, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай
нар багтав.
Айлчлал хоёр улсын Батлан хамгаалахын сайд нарын
уулзалтаар эхэлж, Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал,
Монгол Улс, АНУ-ын харилцаа, ялангуяа батлан хамгаалах салбарын
хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Энэ үеэр АНУ-ын Батлан
хамгаалахын сайд Роберт Гейтс Монгол Улсын Зэвсэгт хүчин Ирак, Афганистанд
АНУ-ыг дэмжин өнөөг хүртэл хамтран үүрэг гүйцэтгэж ирсэнд талархал
илэрхийлж, цаашид Монгол Улсын Батлан хамгаалах салбарын шинэчлэлийг
гүнзгийрүүлэх, Зэвсэгт хүчний агаарын цэргийн хүчнийг бэхжүүлэх,
энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр үзүүлж
буй тусламжийг нэмэгдүүлэх байр суурийг дэмжихээ мэдэгдэв. Батлан
хамгаалахын сайд Л.Болд мөн АНУ-ын батлан хамгаалахын туслах нарийн
бичгийн дарга Уоллес Грегсон болон албаны бусад хүмүүстэй уулзалт
хийж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны тэргүүлэх
чиглэлүүдээр ойрын үед хэрэгжүүлэх тодорхой асуудлуудыг хэлэлцлээ.
Дараа нь Батлан хамгаалахын сайд Л.Болд төлөөлөгчдийн
хамт АНУ-ын Төрийн департамент, АНУ-ын Сенатад ажил хэргийн уулзалтууд
хийлээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жеймс Стейнберг,
туслах нарийн бичгийн дарга Курт Кампбелл, Эндрю Шапиро нар манай
төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр хоёр орны харилцаа, хамтын
ажиллагааны тэргүүлэх чиглэл нь улс төр, эдийн засаг, аюулгүй байдал,
энхийг сахиулах асуудал гэдэгт санал нэг байв. АНУ-ын Сенатын төсвийн
байнгын хорооны дарга Кен Иноей, тус байнгын хорооны дэд дарга Тад
Кокран, Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн байнгын хорооны дэд дарга
Жон Маккейн нар Л.Болд сайдыг хүлээн авч уулзан Монгол Улсад ардчилал,
зах зээлийн нээлттэй нийгэм амжилттай төлөвшиж байгаад баяр хүргээд
Монгол Улс, түүний зэвсэгт хүчнийг цаашид дэмжихээ илэрхийллээ.
Сайдын айлчлал Флорида мужийн Тампа хот дахь Америкийн
Төвийн командлал болон Нью-Йорк хот дахь НҮБ-ын айлчлалаар үргэлжиллээ.
Батлан хамгаалахын сайдыг АНУ-ын Төвийн командлалд тус командлалын
орлогч дарга, дэслэгч генерал Жон Аллен хүлээн авч хоёр орны батлан
хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, Афганистан Улсад
явуулж буй “Тогтвортой эрх чөлөө ажиллагаа”-нд Монгол Улсын Зэвсэгт
хүчний оролцооны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр дэслэгч генерал Жон Аллен АНУ-ын Төвийн командлалаас
шууд удирдан явуулдаг Ирак, Афганистан Улс дахь цэргийн ажиллагаанд
Монгол Улс эхнээс нь идэвхитэй оролцон үүргээ нэр төртэй гүйцэтгэж,
өнөөг хүртэл итгэлтэй хамтрагч хэвээр байгааг онцолсон бол хариуд
нь Батлан хамгаалахын сайд Л.Болд хоёр орны цэргийн алба хаагчид
даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө мөр зэрэгцэн алба
хааж байгаа нь цэргийн хамтын ажиллагааны дээд хэлбэр гэж үзэж Монгол
Улс цаашид ч оролцоогоо нэмэгдүүлэх байр суурьтай байгааг мэдэгдэв.
Уулзалтын дараа Батлан хамгаалахын сайд Л.Болд
төлөөлөгчдийн хамт Төвийн командлалын Нэгдсэн төлөвлөлтийн багийн
болон Эвслийн цэргийн зохицуулах төвийн үйл ажиллагаатай танилцаж,
эвслийн цэргийн үндэсний ахлах төлөөлөгчдийн уулзалтад оролцон,
Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны оролцооны
талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуудлаар харилцан ярилцлаа.
Батлан хамгаалахын сайд Л.Болд дөрөвдүгээр сарын
1-ний өдөр АНУ-ын Нью-Йорк хотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын
Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Улс төрийн газрын дарга ноён
Линн Паскотой уулзаж Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа,
НҮБ-ын Улс төрийн газраас удирдан явуулж буй энхийг дэмжих ажиллагааны
талаар харилцан санал солилцов.
Дараа нь Батлан хамгаалахын сайд Л.Болдыг НҮБ-ын
Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны
газрын дарга ноён Ален Ле-Руа хүлээн авч уулзан НҮБ-ын энхийг сахиулах
ажиллагаа, түүнд Монгол Улсын үүрэг, оролцоо, Монгол Улсын батлан
хамгаалах салбарын энхийг сахиулах ажиллагааны талаар баримталж
буй бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцжээ. Энэ үеэр Батлан
хамгаалахын сайд Л.Болд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг
сахиулах ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх байр сууриа нотолсон
төдийгүй энхийг сахиулах ажиллагааны газартай Монголын Зэвсэгт хүчний
цэргийн баг, зарим техникийг энхийг дэмжих тодорхой ажиллагаанд
оролцуулах тухайд харилцан тохиролцоонд хүрлээ. Мөн ноён Ален Ле-Руаг
ирэх наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах Энхийг сахиулах
ажиллагааны бага хуралд оролцохыг урьлаа.
3 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Зэвсэгт
хүчний 90 жилийн ой, Батлан хамгаалахын сайдын АНУ-д хийж буй айлчлалыг
тохиолдуулан ЭСЯ-аас зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтад
АНУ-ын төрийн болон төрийн бус байгууллагаас 100 орчим хүндэт зочид
оролцов.
Элчин сайдын яам

3/03/11
“Хамтдаа: Together” Монголын соёл, урлагийн
өдрүүд
  
Вашингтон хотын орчмын Монгол иргэд Арлингтон хотын
Соёл, урлагийн газартай хамтран 3 дугаар сарын 3-наас 5 дугаар сарын
1-ний хооронд “Хамтдаа: Together” нэртэй Монголын соёл, урлагийн
өдрүүдийг зохион байгуулж байна. Дээрх өдрүүдийн хүрээнд фото зургийн
үзэсгэлэн, зургийн үзэсгэлэн, төгөлдөр хуурын тоглолт, цам, киноны
үзүүлбэрүүд зохиогдох аж. 3 дугаар сарын 3-ны өдөр болсон Соёл,
урлагийн өдрүүдийн нээлтийн хүлээн авалтад ЭСЯ-ны Зөвлөх, Ерөнхий
консул Л.Баттулга оролцож Элчин сайдын мэндчилгээ хүргэж, талархлын
үг хэлэв.
Элчин сайдын яам

02/08/11
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН УРЛАГ, СОЁЛЫН ӨДРҮҮД
АНУ-ЫН СТЕНФОРД, БЕРКЕЛЕЙН
ИХ СУРГУУЛИУДАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Монголын орчин үеийн урлаг, соёлын өдөрлөгийг 2011
оны 2 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд АНУ-ын Сан Франциско хотноо Стенфорд,
Беркелейн Их Сургуулиудад амжилттай зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсаас АНУ-д суугаа
ЭСЯ болон АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудтайгаа хамтран
Монгол Улсад 2011 онд тохиох түүхэн их ой, тэмдэглэлт үйл явдлуудыг
тэмдэглэх арга хэмжээний хүрээнд явагдаж буйгаараа онцлогтой юм.
Өдөрлөгийн эхний өдөр Беркелейн их сургуульд "Монголын
урлаг ба шашин" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болов.
Монгол Улсаас Занабазар төвийн гэгээнтэн лам Г.Дамчаабазар, Санта
Барбараагийн Их Сургуулийн шашин судлалын тэнхимээс Весна Валлэйс,
Торонтогийн Их Сургуулиас Мэтью Кинг, Беркелейн Их Сургуулиас Ц.Уранчимэг
нар илтгэл тавин оролцож сонирхолтой сэдвээр өргөн хүрээтэй яриа
өрнүүлэв.
АНУ-ын Стенфорд болон Беркелейн Их Сургуулиудад
болсон Монголын орчин үеийн урлаг, соёлын өдөрлөгийн нээлтийн арга
хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны Зөвлөх, Консулын
хэлтсийн дарга Л.Баттулга Монгол Улсын төрөөс баримталж буй соёлын
бодлогын шинэчлэл ба тулгамдсан асуудлуудын талаар илтгэл тавив.
Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Стенфордын Их
Сургуульд монгол яруу найргийн үдэшлэг, Монголын уран зураг, инстоляци
урлагийн үзэсгэлэн, Монголын хөөмийн тухай лекц, үзүүлбэр тоглолт,
"Монголын орчин үеийн соёл урлаг" сэдэвт эрдэм шинжилгээний
бага хурал болов.
Эдгээр арга хэмжээнд Монгол Улсын Төрийн шагналт
хөгжмийн зохиолч Б.Шарав, Монголын соёл, яруу найргийн академийн
ерөнхийлөгч, яруу найрагч Г.Мэнд Ооёо, Монголын Дуурь бүжгийн театрын
дарга Сэргэлэн, Ховдын алдарт хөөмийч Н.Сэнгэдорж, Бөртэ хамтлаг,
морин хуурч Г.Уртнасан, зураач О.Энхтайван нар оролцож Монгол орны
түүх, соёл, урлагийн шавхагдашгүй арвин их өв баялагийг америкийн
ард түмэнд танилцуулсан нь түүхэн их ойдын жилд Монгол орныг хилийн
чанадад сурталчилан таниулахад чухал ач холбогдолтой боллоо.
АНУ-д болсон Монголын соёлын өдрүүдийн хүрээнд
Стенфордын Их Сургуулийн профессор, удирдаач Жиндон Цай симфони
оркестрын хамт Монголын Бөртэ хамтлаг, хөөмийч Н.Сэнгэдорж, морин
хуурч Г.Уртнасан нартай хамтарсан тоглолт хийсэн нь үзэгчдийн сонирхолыг
ихэд татлаа.
АНУ-д болсон Монголын соёлын өдрүүдийн оргил нь
Стенфордын их сургуулийн профессор, удирдаач Жиндон Цай симфони
оркестрийн хамт морин хуурын гоцлол Г.Уртнасан, Станфордын тэмцээний
2010 оны тэргүүн шагналтан төгөлдөр хуурч Жюлиан Ма нар Монгол Улсын
Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын бүтээл "Морин хуурд
бичсэн концерт" болон "Зуурдын орон" балетын 2-р
сюитийг тоглосон үйл явдал болов.
Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Стенфордын их
сургуульд Монголын зураач О.Энхтайван өөрийн бүтээлүүдээсээ тавьж
сонирхуулав.

01/18/11
Зарлал
2011 оны 1 дүгээр сарын 18
ЭСЯ-ны Зөвлөх, Консулын хэлтсийн
дарга Л.Баттулга 2011 оны 2 дугаар сарын 2-ноос 6-ны өдрүүдэд Бёркли,
Стэнфордын Их Сургуулиуд хамтран зохион байгуулах Монголын орчин
үеийн соёл урлагийн өдөрлөгт оролцож Баруун эрэгт ажиллах үеэрээ
монгол иргэдтэйгээ уулзаж консулын үйлчилгээ үзүүлнэ.
Газар: Монголчуудын холбооны байр, 610 16th Street,
Suite 3, Room # 216, Oakland, CA 94612
Өдөр: 2 дугаар сарын 5, 6-ны амралтын өдрүүд
Цаг: Өглөөний 9.00 цагаас оройн 18.00 цаг
Элчин сайдын яамны Консулын хэлтэс

12/30/10
Элчин сайдын мэндчилгээ
2010 оны 12 дугаар сарын 30
Вашингтон хот
Америкийн Нэгдсэн Улсад оршин суугаа монголчууд
бид өнөөдөр хийсэн бүтээсэн, бахархан дурсах олон үйл явдлаар дүүрэн
хуучин оноо үдэж байна.
Угтан золгож буй 2011 онд Үндэсний тусгаар тогтнол,
тулгар төр, улс хувьсгалын гээд олон тэмдэглэлт үйл явдал тохиох
гэж байна. Энэ их ойн жилдээ америкийн монголчуудын үйлс нь арвин,
сэтгэл зүтгэл нь тэгш байна гэдэгт би гүнээ итгэж байна.
Та бүхэндээ ЭСЯ-ны хамт олны өмнөөс болон хувиасаа
Шинэ жилийн мэнд дэвшүүлж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
ЭЛЧИН САЙД Х.БЭХБАТ

1/01/10
www.toollogo2010.mn
Хүн ам, орон сууцны улсын тооллогонд Монгол Улсын Үндсэн хуулиар
олгогдсон эрхийн дагуу тооллогонд идэвхтэй оролцох нь нэг талаас
Монгол Улсын хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжилд гарсан
өөрчлөлтийг судлах, өнгөрсөн хугацааны хөгжлийг үнэлэх, ирээдүйн
чиг хандлагыг тодорхойлох, төрөөс явуулж байгаа бодлогод дүн шинжилгээ
хийх нөгөө талаас төрөөс иргэдэд олгох нийгмийн халамж, үйлчилгээ
тэр дундаа эх орны хишгийг хүртэх үндсэн нөхцөл болж байгааг зөв
ойлгох хэрэгтэй байна.
АНУ-д ажиллаж, амьдарч, сурч байгаа элэг нэгт монголчууд та бүгд
эх оронч гэдэгт миний бие огт эргэлзэхгүй байна. Харин өөр өөрсдийн
ажил төрөлдөө түүртэн 10 жилд ганц удаа болж өнгөрөх гэж буй Монгол
Улсын Хүн ам, Орон сууцны тооллогондоо оролцохоо битгий мартаарай
гэж хэлмээр байна.
Тооллогонд хүн бүрийн оролцоо чухал, надтай надгүй болоод л ирсэн
гэсэн ойлголтоос одоо гарах цаг нэгэнтээ болсон билээ. Хүн амын
тооллого НҮБ-ын зөвлөмжийн дагуу энэ онд АНУ, ОХУ, БНХАУ зэрэг дэлхийн
56 оронд нэгэн зэрэг явагдаж, Монголд анх удаа Монгол Улсын Хуулийн
дагуу явагдаж буйгаараа онцлогтой юм. Иймд бид дэлхийн бусад оронтой
адил энэхүү үйл хэрэгт идэвхтэй оролцохын чухлыг онцолмоор байна.
Өнөөдрийн байдлаар төвөөс ирүүлсэн мэдээгээр АНУ-д амьдарч байгаа
Монгол иргэдээс 1000 гаруй хүн бүртгэлд бүрэн ороод байна. Нэг талаас
энэ сайшаалтай ч БНСУ, БНЧУ-д амьдарч байгаа монголчуудын дараа
3 байранд орсон үзүүлэлттэй явж байгаа нь бидний энэхүү үзүүлэлт
хангалтгүй гэдэгт та бүхэн бүрэн санал нэгдэж байгаа бизээ.
Иймд "Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ" гэсэн уриан
дор явагдаж буй Интернет Тооллогондоо идэвхтэй, өргөнөөр оролцохыг
Та бүхнээс хүсье.
Та нэг талаас хир эх оронч вэ, нөгөө талаас та эх орондоо хир сэтгэлтэй
вэ гэдгээ харуулах цаг ирсэн байна.
Энд дарж интернэт тооллогод хамрагдана уу - www.toollogo2010.mn
Элчин сайдын яамны Консулын хэлтэс

10/12/10
Азийн Нийгэмлэг байгууллагатай хамтран зохион
байгуулсан хүлээн авалт
2010 оны 10 дугаар сарын 12-нд Asia Society байгууллагатай
хамтран Diplomatic Dialogue Series цувралын хүрээнд ЭСЯ дээр уулзалт
хүлээн авалт зохион байгуулж, Элчин сайд Х.Бэхбат “Монгол Улсын
эдийн засаг, нийгэм, улс төрийн өнөөгийн байдал. Монгол, Америкийн
харилцаа” гэсэн сэдвээр илтгэл тавьж, сонирхсон асуултад хариулав.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсад сууж байсан 3 Элчин сайд тэргүүтэй
АНУ-ын төрийн болон олон нийт, их дээд сургууль, хувийн байгууллагын
төлөөлөгчид, гадаадын зарим Элчин сайдын яам, хувийн байгууллагын
төлөөлөл, Friends of Mongolia, Mongolia Society, American Center
for Mongolian Studies зэрэг америк, монголын иргэдийн нийгэмлэгийн
гишүүд гээд 100 гаруй хүн оролцов.
Элчин сайдын яам

10/05/10
ЭСЯ-ны Зөвлөх, Консулын хэлтсийн дарга Л.Баттулга
Баруун эрэгт ажиллана.
ЭСЯ-ны Зөвлөх, Консулын хэлтсийн дарга Л.Баттулга, Консулын туслах
Л.Энхбаяр нар 11 дүгээр сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сиэтл, 22-ны
өдөр Сакраменто, 25, 26-ны өдрүүдэд Сан Франсиско, Окланд, 28, 29-ний
өдрүүдэд Лос Анжелес хотуудад ажиллаж иргэдэд консулын үйлчилгээ
үзүүлнэ.
Ажиллах цагийн хуваарь: 9.00-13.00, 14.00-18.00 цагуудад
Ажиллах газар: Сиэтлд: Executive Hotel Pacific 400, Spring Street,
Seattle, WA 98104
Сакраментод: Монголчуудын Холбооны байр, 4504 Palm Avenue, Sacramento,
CA 95842
Окландад: Монголчуудын холбооны байр 610 16th Street, Suite 3, Room
# 216, Oakland, CA 94612
Лос Анжелест: 4271 W. 3rd Street, Los Angeles, CA 90020
Элчин сайдын яамны Консулын хэлтэс

10/04/10
Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого

Энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр орон даяар
эхлэх Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогод АНУ дахь Монгол
иргэд хэрхэн оролцох талаар Үндэсний Статистикийн Хорооны Тамгын
газрын дарга, Ерөнхий менежер Б.Ганбат, Гадаад харилцааны яамны
Төрийн захиргаа, удирдлагын газрын атташе П.Баяр нар 2010 оны 10
дугаар сарын 4-ний өдөр Вашингтон дахь ЭСЯ-тай хамтран семинар зохион
байгуулав. Семинарт Вашингтон хотын орчмын Монголчуудын холбоо,
Монгол соёлын төв, Даяар Монгол, Орлоо.ком, 15 минут студийн удирдлага
оролцож энэ удаагийн тооллогод Америк дахь Монгол иргэдийг өргөнөөр
оролцуулахад чиглэсэн сурталчилгааны ажлыг зохион байгуулах талаар
санал солилцов.
Семинарыг 10 дугаар сарын 7-ны өдөр Нью Йорк, 10
дугаар сарын 9,10-ны өдрүүдэд Чикаго, 10 дугаар сарын 12, 13-ны
өдрүүдэд Денвер, 15-ны өдөр Сан Франсиско, Окланд хотуудад тус тус
зохион байгуулах тул иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байна.
Гадаадад амьдарч байгаа Монгол иргэдийн интернет
тооллого 10 дугаар сарын 10-ны өдөр эхэлнэ, дэлгэрэнгүй мэдээллийг
www.toollogo2010.mn болон Вашингтон дахь ЭСЯ, Нью Йорк дахь Байнгын
төлөөлөгчийн газар, АНУ дахь монголчуудын бусад байгууллагын веб
хуудаснаас үзнэ үү.
Та бүхнийг Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогодоо
идэвхтэй оролцохыг уриалж байна.
Элчин сайдын яам

08/13/10
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ОДБАЯР ТЭРГҮҮТЭЙ
УИХ-ЫН ГИШҮҮД АНУ-Д АЖИЛЛАВ.
  
Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр тэргүүтэй УИХ-ын
гишүүн Н.Ганбямба, Д.Тэрбишдагва, Р.Буд, Д.Балдан-Очир, Д.Очирбат,
С.Эрдэнэ, Ц.Шинэбаяр, Г.Гантөмөр, Ж.Батсуурь, Б.Чойжилсүрэн, Х.Баделхан
болон УИХ-ын Төсвийн байнгын хорооны зөвлөх Ё.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй
хэсэг АНУ-ын Вашингтон хотноо энэ оны 8 дугаар сарын 10-наас 13-ны
өдрүүдэд ажиллав.
УИХ-ын гишүүдийн баг улсын төсвийн хөрөнгө оруулалт,
хуваарилалт, байгалийн баялгийн орлого, түүний зарцуулалт, төр-хувийн
хэвшлийн түншлэл, нийгмийн халамжийн болон тэтгэврийн тогтолцооны
шинэчлэлийн талаар Олон Улсын валютын сан, Дэлхийн банкныхантай
санал солилцон, бусад орнуудын туршлагаас судалж, хоёр өдрийн семинарт
оролцов.
Тэд мөн Чили, Канад Улсад айлчилж, уул уурхайн
салбарын хөгжил, байгалийн баялгийг хэрхэн оновчтой, үр өгөөжтэй
ашиглах талаар эдгээр орны туршлагыг судалж танилцжээ.

06/26/10
Зөвлөлдөх уулзалтын тухай
  
АНУ дахь монгол байгууллагуудын удирдлагын Зөвлөлдөх
уулзалт 2010 оны зургадугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Элчин
Сайдын Яамны байранд болов. Хуралд Вашингтон, Лос Анжелес, Миссури,
Чикаго зэрэг хот, мужуудийн нийт 14 байгууллагын төлөөлөгчид оролцов.
Уулзалтаар АНУ дахь монгол нэрийтгэлтэй нийт байгууллагуудын
ашиг сонирхолыг төлөөлсөн нэгдмэл байгууллага бий болгох асуудлыг
хэлэлцэн санал хураав. Мөн нийт монгол байгууллагуудын гишүүнчлэл
дээр үндэслэсэн АНУ-ын Монголчуудын Альяанс байгуулж, үйл ажиллагаа
болон цаашдын гишүүнчлэлийн өргөжүүлэх ажил үүргийг эхний ээлжинд
Вашингтон хот орчмын Монголчуудын Холбоонд хариуцуулахаар шийдвэрлэв.
Хуралд оролцогчдын ихэнхийн саналын дагуу Монгол
Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг Зөвлөлийн
хүндэт Тэргүүлэгчээр өргөмжилөхөөр тогтов.
Вашингтон хот орчмын Монголчуудын холбоо,
Лос Анжелес хотын Монголчуудын холбоо,
Чикаго хот дахь Америк Монголчуудын нийгэмлэг,
Америкийн залуу монгол мэргэжилтнүүдийн холбоо,
Эмэгтэйчүүдийн “Соёл” холбоо
Америк дахь монголчуудын Худалдааны Танхим,
Монгол соёлын төв,
Вашингтон дахь монгол сургууль,
Лос Анжелес дахь монгол сургууль,
“Даяармонгол” сүлжээ,
“Орлоо” сүлжээ,
Америк дахь монгол телевиз

06/24/10
Элчин сайд Х. Бэхбат итгэмжлэх жуух бичгээ
барив

Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт
Элчин сайд Х. Бэхбат 6 дугаар сарын 24-ны өдөр тус Улсын Ерөнхийлөгч
Эрхэмсэг ноён Фелипэ Калдеронд Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин
сайд Х. Бэхбатыг ИЖБ-гээ барьсантай нь холбогдуулан Ерөнхийлөгч
Ф. Калдерон, Гадаад хэргийн сайд хатагтай Патрисиа Эспиноса Кантеллано
нар хүлээн авч уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Элчин сайд Х. Бэхбат Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг Ерөнхийлөгч
Ф. Калдеронд, Гадаад харилцааны сайд Г. Занданшатарын мэндчилгээг
Гадаад хэргийн сайд хатагтай Патрисиа Эспиноса нарт тус тус уламжилж,
Мексикийн Нэгдсэн Улстай боломжтой бүх салбарт хоёр талын харилцаа,
хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, ялангуяа
соёл, боловсрол, уул уурхайн салбарт өргөн боломж байгааг тэмдэглэн
хэлэв.
Түүнчлэн, Элчин сайд Монгол Улсад ардчилал хөгжсөний
20 жилийн ой, Мексикийн Нэгдсэн Улс тусгаар тогтнолоо олсны 200,
Мексикийн хувьсгалын 100 жилийн ой болон Монгол Улс, Мексикийн Нэгдсэн
Улс хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой
тус тус энэ жил тохиож байгааг цохон тэмдэглэж, энэхүү бэлэг дэмбрэлтэй
ойн жилд Мексикийн Нэгдсэн Улсыг хавсран Элчин сайдаар ажиллах болсондоо
баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол Улс энх тайван, тогтвортой
байдал, цаг уурын өөрчлөлт зэрэг глобал асуудлаар олон талын хүрээнд
хоёр тал цаашид ч идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа
тэмдэглэв.
Мексикийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ф. Калдерон
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хариу мэндчилгээ уламжилж
өгөхийг хүсээд Монголын ардчилал улам чанаржиж байгааг тэмдэглэн,
монголын ард түмний хөгжил дэвшилд сайн сайхны ерөөл дэвшүүлэв.
Ерөнхийлөгч Ф. Калдерон Мексикийн Нэгдсэн Улс тусгаар тогтнолоо
олсны 200 болон Мексикийн хувьсгалын 100 жилийн ойг энэ оны 9 дүгээр
сард орон даяар өргөн тэмдэглэхээр зэхэж байгааг дурдаад уг арга
хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг урьж байгаагаа
дамжуулж өгөхийг Элчин сайдаас хүсэв. Мөн Ерөнхийлөгч Ф. Калдерон
хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Элчин
сайдын ярьсантай санал нэгдмэл байгаагаа тэмдэглэв.
Энэ өдрүүдэд Элчин сайд Х. Бэхбат Мексикийн Парламентын депутатуудын
танхимын Мексик, Монголын бүлгийн дарга Раул Домингэс, Гадаад хэргийн
яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал, Соёл, боловсролын
газрын захирал болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцаа,
хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал бодлоо солилцов.
2010 оны 6 дугаар сар 24-ний өдөр
Мехико хот

06/08/10
Монгол-АНУ-ын Батлан хамгаалах салбарын
зөвлөлдөх уулзалт болов
Монгол-АНУ-ын Батлан хамгаалах салбарын 8 дахь
удаагийн зөвлөлдөх уулзалт 6 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд Вашингтон
хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө.
Уулзалтанд Монголын талаас Батлан хамгаалахын
дэд сайд С.Баасанхүү, Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал
М.Борбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэд дарга Бригадын генерал
Б.Баярмагнай, ЭСЯ-ны элчин зөвлөх Д.Даваасүрэн болон БХЯ, ЗХЖШ-ын
зарим газар хэлтсийн дарга нар, АНУ-ын талаас БХЯ-ны Ази, Номхон
далайн аюулгүй байдлын хэрэг эрхлэх Зүүн Азийн асуудал хариуцсан
ерөнхий захирал Дэрэк Митчелл, Монгол, Хятад, Хонг Конг хариуцсан
газрын дарга хатагтай Сузан Росс, БХЯ-ны аюулгүй байдал хамтын ажиллагааны
хэлтсийн дарга хатагтай Карен Гарвэе, Монгол, Солонгосыг хариуцсан
газрын дарга хурандаа Жим Бакман нар болон АНУ-ын БХЯ, Нэгдсэн штаб,
Номхон далайн командлал, Аласкийн үндэсний гварди зэрэг газруудаас
албаны бусад хүмүүс оролцов.
Уулзалтаар 2 тал бүс нутгийн аюулгүй байдал, Монгол
Улсын батлан хамгаалах бодлого, НҮБ-ын энхийг сахиулах болон бусад
хүмүүнлэгийн ажиллагаануудад оролцох хэтийн зорилт, Батлан хамгаалах
салбарын шинэчлэлийн хөтөлбөр /БХШХ/-ийн хэрэгжилт зэрэг асуудлуудыг
хэлэлцэж, БХШХ-ийн ажлын хэсгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг
хэлэлцэн баталж, хамтын ажиллагааны шинэ зорилтуудыг тодорхойлон,
цэрэг техникийн тусламжийн хэрэгжилтийн явцын талаар нухацтай ярилцан
тодорхой тохиролцоонд хүрлээ.
АНУ-ын батлан хамгаалах яамнаас санаачилан хэрэгжүүлж
байгаа хөгжиж байгаа орнуудын Батлан хамгаалах институцыг хөгжүүлэх
хөтөлбөрт албан ёсоор хамрагдан, хамтран ажиллах шийдвэр гаргасан
нь энэ жилийн уулзалтын онцлог гэж болохоор байна.

06/07/10
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүтэй төлөөлөгчид
дэлхийн “Эмэгтэйчүүдийн Асуудал - 2010” бага хуралд оролцож байна.
 
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ,Эрүүл мэндийн дэд сайд
Ж.Цолмон, УИХ-ын даргын зөвлөх С.Банзрагч нар АНУ-ын Вашингтон хотноо
энэ оны 6 дугаар сарын 7-ноос 9-ний өдрүүдэд зохион байгуулж буй
“Эмэгтэйчүүдийн асуудал -2010” олон улсын бага хуралд оролцож байна.
Энэ бага хуралд 146 орны Парламент, Засгийн газар,
төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн 3500 гаруй
төлөөлөгчид оролцож, НҮБ-ын Мянганы хөгжлийн 4 болон 5 дугаар зорилтыг
тус тус хангах асуудал, тухайлбал жирэмсэн эхчүүдийн болон хүүхдийн
эндэгдлийг багасгах, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах талаар хэрэгжүүлэх
бодлого, стратеги, шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг
шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэж байна.
Хуралд оролцож буй улс орнуудын парламентын эмэгтэй гишүүд болон
Эрүүл мэндийн сайд нар эдгээр асуудлыг тусгайлан авч хэлэлцэж байгаа
бөгөөд цаашид парламент, засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх бодлого,
үйл ажиллагааны талаар тус тус мэдэгдэл гаргах юм.

06/07/10
АНУ дахь Монгол хүүхдийн урлагийн тэмцээн,
наадам 2010 болов
АНУ дахь Монгол хүүхдийн урлагийн 7 дугаар тэмцээн,
наадам 2010 энэ оны 6 дугаар сарын 6-нд Вашингтон ДС хотноо болов.
Америкт амьдарч буй Монгол туурагтан хүүхдүүдийн урлагийн авъяасыг
нээн илрүүлэх, хөгжүүлэх, улмаар олны хүртээл болгох, монголын соёл
урлаг, ёс заншлыг хойч үедээ уламжлуулах, сурталчилахад уг тэмцээн,
наадмын гол зорилго оршиж байв. Уг тэмцээн, наадам нь 3 насны бүлэглэлээр
5 төрлөөр амжилттай явагдаж өндөрлөв.
Монголын олон хүүхдүүд тэргүүн байрны төлөө өөрийн
авъяасаараа уралдан монголын соёл урлагийн гайхамшигийг үзүүлж олон
үзэгч нарын мэлмий, сонорыг мялаалаа.
Бүжгийн тэмцээний тэргүүн байр эзэлсэн Ганхуягийн
Маралд ЭСЯ-ны тусгай шагналыг уламжлалт ёсоор АНУ-д суугаа Монгол
Улсын Элчин сайдын яамны зөвлөх, Консулын хэлтсийн дарга Л.Баттулга
гардуулав.

06/04/10
Нийслэлийн Баянзүрх дүүргийн төлөөлөгчид
АНУ-д айлчлав
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Д.Баатарням тэргүүтэй
төлөөлөгчид энэ оны 6 дугаар сарын 4-9-нд АНУ-д айлчлал хийв. Төлөөлөгчдийг
Арлингтон дүүргийн Ах дүү хотуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Малком Филипс, Олон улсын Ах дүү хотуудын Холбооны Ерөнхийлөгч Патрик
Мадэн нар хүлээн авч уулзан харилцаа тогтоох, хамтран ажиллах асуудлаар
санал солилцов.

05/29/10
Монгол Улсын Ардын жүжигчин Аюушийн Загдсүрэнгийн
дурсгалд зориулсан тоглолт болов.
Монгол Улсын Ардын жүжигчин, профессор Аюушийн
Загдсүрэнгийн дурсгалд зориулсан "Алтан гургалдайн дуугаараа"
СД-ний баяр 2010 оны 5 сарын 29-ний өдөр АНУ-д суугаа Монгол Улсын
Элчин сайдын яаманд болов.
А. Загдсүрэн агсны шилдэг бүтээлийн урын сангаас
түүний хүү С.Амарбүрэн, мөн дуучин Э.Саран, дуучин Болормаа, төгөлдөр
хуурч Б.Мөнхшүр болон Вашингтон ДС хотын бусад уран бүтээлчид толилуулав.
Энэхүү арга хэмжээнд АНУ-д амьдарч буй монголчууд
өргөнөөр оролцсон бөгөөд Элчин сайд Х.Бэхбат болон ЭСЯ-ны ажилтнууд
оролцов.

04/15/10
МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “ЦЭВЭР АГААР”
ТӨСЛИЙН ТАЛААР АНУ-ЫН ОЛОН НИЙТИЙН ДУНД НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЯВУУЛАВ.
АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацаас Монгол Улсад
хэрэгжүүлж буй “Цэвэр агаар” төслийн хүрээнд “Монгол улс ба сэргээгдэх
эрчим хүч” сэдвээр олон нийтийн дунд нээлттэй форумыг энэ оны 4
дүгээр сарын 15-ны өдөр Вашингтон хотноо тус байгууллагын төв байранд
зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын Гүйцэтгэх
захирал Д.Йоханнес, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат,
Эрчим хүч хэмнэх төрийн бус байгуулагын газрын дарга Лора Мак Гроги,
МСК-ын бүс нутгийн газрын захирал Куртни нар оролцож илтгэл тавив.
Аливаа улс орны ядуурлыг бууруулахад байгаль орчнийг хамгаалах чиглэлээр
хөрөнгө оруулалт хийх нь хамгийн оновчтой болохыг форумд оролцогчид
дэмжив. Эдүгээ Монголд хэрэгжиж байгаа агаарын бохирдлыг бууруулах
төсөл нь чухамхүү энэ шаардлагад нийцсэн , үр өгөөжтэй тусламж болохыг
санал нэгтэй тэмдэглэцгээв. АНУ-ын төрийн болон төрийн бус байгууллага,
хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын 80 гаруй
төлөөлөгчид нээлттэй хэлэлцүүлэгт оролцлоо.

03/22/10
УИХ-ЫН ГИШҮҮД АНУ-Д АЖИЛЛАЖ БАЙНА.
 
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
тэргүүтэй, УИХ-ын гишүүн Ч.Улаан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, УИХ-ын
гишүүн Я.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчиг, Ерөнхийлөгчийн зөвлөх
Л.Дашдорж, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Д.Ангар нарын
бүрэлдэхүүнтэй хэсэг АНУ-ын Вашингтон хотноо энэ оны 3 дугаар сарын
22-ноос 24-ны өдрүүдэд ажиллаж байна.
Төлөөлөгчид УИХ-аар хэлэлцэх “Төсвийн тогтвортой
байдлын тухай” болон “Төсвийн хариуцлагын тухай” хуулийн төслийг
боловсруулах талаар Олон Улсын валютын сан, Дэлхийн банкныхантай
санал солилцон, бусад орнуудын туршлагаас судалж, хоёр өдрийн семинарт
оролцов.
Тэд мөн АНУ-ын Сангийн яамны Олон улсын санхүүгийн
асуудал харицсан туслах сайд Чарлз Коллинз-тэй уулзаж, Нью-Йоркийн
Хөрөнгийн бирж болон Холбооны нөөцийн банкны үйл ажиллагаатай танилцах
юм.

03/18/10
"20 дугаар зууны Америк-Монголын улс
төрийн харилцаанд Хятад , Оросын үзүүлж ирсэн нөлөө” номны нээлт
 
Энэ 3 дугаар сарын 18-нд АНУ-ын Конгрессийн номын
сангийн “Гишүүд”-ийн танхимд Др. Алисиа Кэмпи болон хатагтай Р.Баасан
нарын бүтээл “ 20 дугаар зууны Америк-Монголын улс төрийн харилцаанд
Хятад , Оросын үзүүлж ирсэн нөлөө” сэдэвт англи хэл дээрх номын
нээлтийн ёслол болж өнгөрөв.. Энэ ном нь Монгол, АНУ-ын харилцааны
түүхийг архивын болон бусад баялаг эх сурвалжид тулгуурлан, Зүүн
хойд Азийн олон улсын нэн ээдрээт харилцааны дэвсгэр дээр дэлгэрэнгүй
харуулсан, нэн сонирхолтой бүтээл болжээ. Номын нээлтийн ёслолд
Элчин сайд Х.Бэхбат, Номын сангийн Азийн хэлтсийн дарга Питер Янг,
Төлөөлөгчдийн танхимын Монгол-Америкийн бүлгийн тэргүүний бие төлөөлөгч,
Төрийн Департаментын төлөөлөгч нар үг хэлж, монгол судлаач, АНУ
дахь Монголын нийгэмлэгийн дарга др.Алисиа Кэмпи ном бүтээсэн түүх,
хоёр талын хооронд дипломат харилцаа тогтооход учирч байсан бэрхшээл,
түүхэн нөхцлийн талаар дэлгэрэнгүй яриа хийлээ.

02/26/10
МОНГОЛ-АМЕРИКИЙН УЛС ТӨРИЙН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ
УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ
Монгол Улс, АНУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх
ээлжит уулзалт 2010 оны 2 дугаар сарын 26-ны өдөр АНУ-ын Вашингтон
хотноо амжилттай болж өнгөрөв.
Энэ удаагийн уулзалтад Монголын талыг ГХЯ-ны Төрийн
нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Америкийн талыг АНУ-ын Төрийн
туслах нарийн бичгийн дарга Курт Кэмбэл нар тэргүүлэн оролцов.
Зөвлөлдөх уулзалтаар хоёр тал харилцан сонирхсон
асуудлаар санал солилцож, ойрын жилүүдэд хоёр талын шугамаар хэрэгжүүлэх
өндөр, дээд хэмжээний айлчлалууд, худалдаа, эдийн засгийн харилцааны
асуудлууд, санал, санаачилга, цаашид байгуулах баримт бичгүүдийн
талаар санал солилцов.
Ил тод байдлын хэлэлцээр, уул уурхайн салбар дахь
ил тод байдлын санаачилга, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт,
хөгжлийн хамтын ажиллагаа, МСС-ийн төслүүд болон боловсрол, соёлын
харилцааны болон бусад олон асуудлаар ярилцав. Зөвлөлдөх уулзалтад
Америкийн талаас 20 гаруй байгууллагын 50 орчим албаны хүмүүс оролцов.

02/25/10
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ВАШИНГТОН ХОТНОО
АЖИЛЛАЖ БАЙНА
Гадаад
харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар 2 дугаар
сарын 25-ны өдөр Вашингтон хотноо АНУ-ын Төрийн туслах нарийн бичгийн
дарга К.Кэмбэлтэй уулзахдаа хоёр талын харилцааны асуудлууд түүний
дотор Монгол-Америкийн иж бүрэн түншлэлийн цаашдын төлвийн талаар
санал солилцож ярилцав.
Мөн өдөр Төрийн нарийн бичгийн дарга АНУ-ын Үндэсний
аюулгүй байдлын зөвлөл, Төрийн департаментын Ардчилал, хүний эрхийн
газар, Бодлого төлөвлөлтийн газрын албаны хүмүүстэй тус тус уулзалт
хийв.
Хоёр улсын гадаад яамд хоорондын энэхүү зөвлөлдөх
механизмыг 2003 оноос эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш долоо дахь удаагаа
зохион байгуулж байна.

02/11/10
Сар шинийн мэдчилгээ
АНУ-д аж төрж амьдарч буй монголчууд бид эх орон,
халуун ам бүл, ар гэр, монгол түмнийхээ хамтаар өнгөрөгч шороон
үхэр жилийг энх тунх, амжилт бүтээлээр үдэж, арван долдугаар жарны
Тийн Урвагч хэмээх төмөр бар жилийн босгон дээр ирлээ.
Тус Элчин сайдын яамны хамт олон АНУ-д аж төрж
амьдарч буй монголчуудтайгаа, олон муж нутагт байгуулагдан ажиллаж
буй холбоодуудтай нягт хамтран ажиллаж өнгөрч буй онд олон сайхан
арга хэмжээг хамтран зохион байгуулж ирсэнийг энэ ялдамд онцлон
дурдахад таатай байна. АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны
үүд хаалга нь байнга нээлттэй байгаагийн зэрэгцээ Та бүхэндээ байнга
ойр дөхөм байж хамтын ажиллагаагаа цаашид ч хөгжүүлэн гүнзгийрүүлэхийг
эрхэм зорилт болгон ажиллах болно.
Монголчуудынхаа энэхүү хаврыг угтах сайхан баярыг
тохиолдуулан гарч буй төмөр бар жилдээ аз жаргалаар дүүрэн, олз
омогоор арвин, өрхөөрөө өнөр, бүлээрээ бүрэн явахын өлзийтэй ерөөл
тавья. Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Х.Бэхбат
2010 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр
Вашингтон хот

02/09/10
ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА ЧИКАГО ХОТОД
АЖИЛЛАНА
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн
дарга Л.Баттулга 2010 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Чикаго
хотноо ажиллаж иргэддээ консул, нотaриатын үйлчилгээ үзүүлнэ.
Цаг: 2 дугаар сарын 12-нд 17:00-20:00 цаг
Хаяг: 8800 N. Bronx Ave
Suite #206
Skokie IL 60076
2 дугаар сарын 13-нд 10:00-12:00 хүртэл
Хаяг: 8800 N. Bronx Ave
Suite #206
Skokie IL 60076
2 дугаар сарын 13-нд 14:00-19:00 цаг хүртэл
Хаяг: O'Hare Hilton Garden Inn
2930 South River Road, Des Plaines, IL 60018
Дэлгэрэнгүй мэдээллийг 773-299-0729 утсаар асууна уу.

01/26/10
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны
яам,
АНУ-ынТөрийн Департамент хооронд боловсролын солилцоог
өргөжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр - АНУ-ын
Төрийн Департаментын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жудит МкХэйл
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ёндонгийн Отгонбаяр
АНУ-ын Төрийн Департаментын Олон улсын харилцаа, олон нийтийн асуудал
эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жудит МкХэйлтэй Вашингтон
хотноо 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр уулзав. Монгол Улс, АНУ-ын
хооронд дипломат харилцаа тогтоосны 23 жилийн ой нэгдүгээр сарын
27-ны өдөр тохиож буйг хоёр талын төлөөлөгчдийн тэргүүн нар цохон
тэмдэглэж, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хоёр талын харилцаа
өсөн нэмэгдэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Талууд
хоёр орны хоорондын харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг
цохон тэмдэглэхийн сацуу, цаашдын харилцааны хөгжилд Монгол-Америкийн
боловсролын солилцоог өргөжүүлэх явдал нэн чухал гэж үзэв. Монгол
Улс, АНУ-ын өмнө 21 дүгээр зуунд тулгарах сорилт бэрхшээлийг хамтдаа
даван туулах, давуу тал боломжийг ашиглах чиглэлээр хоёр орон хамтран
ажиллахад шаардлагатай дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэх
нь чухал гэж хоёр тал хүлээн зөвшөөрөв.
Иймд солилцооны боломжийг хөхиүлж, гадаадад суралцах хоёр орны
оюутнуудыг түлхүү нэмэгдүүлэх, Америкийн болон Монголын их дээд
сургуулиудын хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцов. Цаашид харилцан
тохирсон энэхүү зорилтын хүрээнд:
• Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хоёр улсын хамтарсан
Фүүлбрайтын хөтөлбөрийн дагуу оюутан, судлаачдын солилцоог дэмжихэд
зориулж 1 сая ам.доллар гаргахаа эрмэлзлэлээ зарлав, сангийн хуваарилалтыг
Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Төрийн Департаменттай зөвлөлдөж
шийдвэрлэнэ.
• АНУ-ын Төрийн Департамент Фүүлбрайтын хөтөлбөрийн үндсэн санг
2010 оны санхүүгийн жилд 500,000 ам.доллар болгон өсгөхөө зарлав.
Боловсролын солилцооны бусад хөтөлбөрүүдэд хувиарласан сантайгаа
нийлээд АНУ-ын Төрийн Департаментаас 2010 онд Монгол Улсын боловсролын
салбарт хийгдэх санхүүжилт 1 сая ам.доллараас давах аж.
• АНУ-ын Төрийн Департамент, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх
ухааны яам Фүүлбрайтын өргөжсөн солилцоог удирдан чиглүүлэх үүрэг
бүхий Зөвлөлдөх Хороог байгуулна, хорооны гишүүдийн тоо Монгол,
Америкийн талаас ижил, Хороо нь сонгон шалгаруулалтын явцад Фүүлбрайтын
нээлттэй, сурлагын амжилтад тулгуурласан, ил тод байх түгээмэл зарчмуудыг
даган мөрдөнө.
Түүнчлэн Төрийн Департамент АНУ-ын хувийн хэвшлийн байгууллагуудтай
хамтран боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж буй Боловсрол, соёл, шинжлэх
ухааны яамны хүчин чармайлтыг сайшаан дэмжив.
Хоёр байгууллагын удирдлага хоёр орны хооронд боловсролын төрөл
бүрийн солилцоог цаашид хөгжүүлэхэд хувийн хэвшлийн хүчин чармайлт
чухал болохыг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв, мөн ийм санаачлагуудыг
Монгол Улс, АНУ-ын хооронд боловсролын харилцааг бэхжүүлэн гүнзийрүүлэх,
цаашид өргөжүүлэх чиглэлд хөхиүлэн дэмжихээ илэрхийлэв.

01/25/10
МАЛЧДАД ТУСЛАХ УРИАЛГА
Манай орны нутаг дэвсгэрийн 80 хувь нь цасан бүрхүүлд
хучигдаж, агаарын дундаж температур 32-40 градус хүртэл хүйтэрч,
19 аймгийн 198 сум зудтай, гамшгийн нөхцөл байдал үүсээд байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос
дэс дараатай арга хэмжээ авч байгаа боловч цаашид хүйтний эрч эрс
чангарч, өвөлжилт улам бүр хүндрэх төлөвтэй байна.
Хөдөө орон нутагт мал их хэмжээгээр хорогдож,
цас зуд, отор нүүдлийн улмаас малчид туйлдан зүдэрч, эрүүл мэнд,
амьжиргааны нөхцөл байдал нь хүндрэн, байгалийн давагдашгүй хүчин
зүйлийн өмнө хүчин мөхөсдөж эхэллээ.
Иймд ард иргэд, аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллага, Монгол
Улс дахь Олон улсын байгууллагуудад хандан малчин түмэндээ туслахыг
уриалж байна.
Малчин удмын монголчууд бид “Тэнхлүүн явахад тэмээгээр
тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэсэн ардын сайхан сургамжийг
санан, цас зудын улмаас байгалийн хүнд нөхцөлд байгаа малчин түмэндээ
цаг зуурын энэ хүнд бэрхшээлийг даван туулахад сэтгэл санааны болон
эд материалын дэмжлэг өгч, тусламжийн гараа сунгах цаг болоод байна.
Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуй маань
хүндрэл, бэрхшээлтэй байгаа нөхцөлд байгууллага, хамт олноос эхний
санаачилга гарч байна. Тухайлбал Улсын клиникийн төв эмнэлгийн хамт
олон цас зудтай байгаа малчин ард иргэддээ туслахаар нэг өдрийн
цалингаа хандивлахаар шийдлээ.
Улсын Онцгой комиссоос Монгол Улс дахь гадаадын
Олон улсын байгууллагад нөхцөл байдлын мэдээллийг хүргэж, хандаад
байна. Цаашид малчин түмэндээ хандив, тусламж үзүүлэх иргэд, байгууллага,
хамт олон улам нэмэгдэнэ гэдэгт итгэж байна.
Монголчууд бид ийм үед бие биедээ сэтгэл санааны
болон эд материалын дэмжлэг үзүүлж, цаг зуурын хүндрэлийг даван
туулахад нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж
ахуйн нэгж, хамт олон нэгдэн нягтарч, эх оронч санал, санаачилга
гаргахыг уриалж байна.
Хандивын дансны дугаар : Хас банк. 38 дугаар салбар.
21000130
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС
Мөн хандивын дансны талаарх “Хас” банкны мэдээлийг хавсарган
хүргэв.
Remittance requisites/Шилжүүлгийн мэдээлэл
Requisites for USD transfers for the credit to
account with XacBank, or for the collection from counters of XacBank:
ХасБанкин дахь данс руу, эсвэл ХасБанкаас бэлнээр авахад зориулан
ам.доллар-оор шилжүүлэг хийхэд шилжүүлгийн маягтад бүрдүүлэх шаардлагатай
мэдээлэл:
Account name : MALCHDYN HANDIVYN DANS
Branch number: 01 Account: 21000862
Beneficiary bank: XacBank, Mongolia
XacBank SWIFT code: CAXBMNUB
Intermediary Bank:
1. HSBC Bank USA N.A., New York
SWIFT: MRMDUS33
XacBank Account No. with HSBC: 000-144860
2. Deutsche Bank Trust Co. Americas, New York,
SWIFT: BKTR US 33
XacBank Account No. with Deutsche Bank Trust Co. Americas: 04-434-754
3. Kookmin bank, Seoul, Korea
SWIFT: CZNBKRSE
XacBank Account No. with Kookmin bank: 772-8-USD-01-3
5. Sumitomo Mitsui Banking Corporation, Tokyo
SWIFT: SMBCJPJT
XacBank Account No. with Sumitomo bank: 3625
6. National Bank of Canada, Montreal
SWIFT: BNDC CAM MINT
XacBank Account No. with National Bank of Canada: 102468 240 002
001 01
7. SBERBANK, Moscow, Russia
SWIFT: SABRRUMM
XacBank Account No. with SBERBANK: 30111840100000000536
8. AGRICULTURAL BANK OF CHINA INNER MONGOLIA BRANCH, ERLIANHOT SUB-BRANCH
SWIFT: ABOCCNBJ050
XacBank Account No with ABOC: 05710114040000978

01/13/10
МОНГОЛ-АМЕРИКИЙН 5 ДУГААР БИЗНЕС ФОРУМЫН
ТУХАЙ
Энэ оны 1 дүгээр сарын 13-нд АНУ-ын Флорида мужийн
Орландо хотноо Монгол-Америкийн 5 дахь бизнес форум хоёр орны Хөдөө
аж ахуйн салбарын хамтын ажиллагаа сэдвээр амжилттай болж өнгөрөв.
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/,
Гадаадын хөрөнгө оруулалтын газар, АНУ дахь Элчин сайдын яам, АНУ-ын
Худалдааны яам хамтран энэхүү форумыг зохион байгууллаа.
Форумд монголын талаас ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн
бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д. Бадарч тэргүүтэй
54 бизнесийн төлөөлөгчид болон УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, америкийн
талаас Худалдааны яамны Хятад, Монголын газрын дарга Ира Касов тэргүүтэй
20 гаруй бизнесийн төлөөлөгчид оролцов.
Форумд монголын төлөөлөгчид хүнс, газар тариалан,
мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт тулгамдаж буй асуудлууд,
энэ салбарт төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хамтын ажиллагаа
хөгжүүлэх боломжууд сэдвээр илтгэл, монголын бизнесийн төлөөлөгчид
өөрсдийн бизнес үйл ажиллагааг өргөжүүлэх хүрээнд шаардлагатай шийдвэрлэвэл
зохих арга хэмжээ, экспортыг хөхиүлэхэд учирж буй бэрхшээл зэргээр
дэлгэрэнгүй мэдээлэл хийв. АНУ-ын төлөөлөгчид өөрийн орны ХАА-н
салбарын туршлага, ололт, өөрийн орны энэ салбарт олсон техник,
технологи, ноү хау, менежмент, үйлчилгээг Монголд нэвтрүүлэх талаар
илтгэл тавив. Америкийн компаниуд МАА, газар тариалан эрхлэх, мах,
сүү боловсруулах чиглэлд Монголд үйл ажиллагаа явуулах өргөн боломж
байгааг форумд оролцогчид тэмдэглэж байв. Америкийн компаниудын
зүгээс хөдөө аж ахуйн техник, технологийг Монголд нийлүүлэх сонирхлоо
илэрхийлэв.
Манай төлөөлөгчид энэ сарын 12-ноос 15-ны өдрүүдэд
Орландо хотноо зохион байгуулж буй олон улсын хөдөө аж ахуйн AG
EXPO 2010 үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үзэсгэлэнг үзэж сонирхов.
Энэ удаагийн үзэсгэлэнг үзэхээр дэлхийн 50 гаруй орны төлөөлөгчид
ирснээс монголын төлөөлөгчид хамгийн олон бүрэлдэхүүнтэй хүрэлцэн
ирснийг америкийн зохион байгуулагчид цохон тэмдэглэж байв. Үзэсгэлэнд
ХАА-н машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд үйлдвэрлэдэг
дэлхийн топ компаниуд бараа бүтээгдэхүүнээ тавьсан байв. Манай төлөөлөгчид
гол төлөв америкийн газар тариалангийн бага болон том оврын трактор,
компаниуд, үр тариа, өвс, ногоо хадгалах танкер, бүтээлэг, хүлэмжийн
материалууд, худгийн төхөөрөмжийг илүүтэйгээр сонирхож, каталог,
хаягийг авч, нэрийн хуудсаа солилцон холбоо тогтоолоо. Үзэсгэлэнгийн
үеэр хөдөө аж ахуйн чиглэлээр 30 семинар, сургалт болсон бөгөөд
манай төлөөлөгчид заримд нь оролцов.
Энэ удаагийн бизнес форумыг олон улсын хөдөө аж
ахуйн үзэсгэлэнтэй давхцуулан зохион байгуулсан нь ихээхэн чухал
ач холбогдолтой, үр дүнтэй боллоо гэж бизнес форумд оролцогчид дүгнэв.

01/13/10
ЗАРЛАЛ
Консулын үйлчилгээ хийлгэх хүсэлтээ шуудангаар
ирүүлж буй зарим иргэдийн буцах шуудан алдагдах, төлбөр нь ЭСЯ-наас
нэхэмжлэгдэх зэрэг тохиолдол удаа дараа гарч байгаа тул зөвхөн Post
Office-ийн Express mail, Priority mail, энгийн шуудангаар хаягаа
бичиж төлбөр хийгдсэн дугтуйг буцааж илгээх болсныг мэдэгдье.
2010 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн FedEx, UPS, DHL шуудангаар
материал буцаахгүй, энгийн шуудангаар илгээсэн материал алдагдсан
тохиолдолд ЭСЯ хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

01/13/10
ЗАРЛАЛ
“Хүний хөгжлийн сангийн тухай” Монгол Улсын хуулийн
дагуу иргэнд хишиг хувь хүртээх ажлын хүрээнд гадаад оронд сурч,
ажиллаж, амьдарч буй иргэдийн тоон мэдээг гаргах шаардлагыг үндэслэн
2010 оны 1 дүгээр улиралд багтаан хилийн чанадад суугаа дипломат
төлөөлөгчийн газраар дамжуулан нарийвчилсан судалгааг хавсралт хүснэгтээр
гаргах тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2010 оны 1 дүгээр сарын
4-ний өдрийн 5/26 албан тоот, хүн амын жилийн эцсийн тооцоонд шаардлагатай
учир гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын хөдөлмөрийн насны
иргэдийн тоог 2009 оны жилийн эцсийн байдлаар гаргаж ирүүлэх тухай
Үндэсний Статистикийн хорооны 2010 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн
3/2 албан тоот, мөн ДТГ-ууд гадаад орнуудад оршин суугаа Монгол
Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүргээ чанд биелүүлэхийн
тулд тэдний бүрэн бүртгэлийг гаргаж ахуй нөхцлийг нь судлах тухай
Гадаад харилцааны сайдын 2010 оны 03 тоот албан даалгаврыг АНУ дахь
монгол иргэддээ зарлан мэдэгдэхийн хамт доорх хүснэгтийг татан авч
бөглөн ЭСЯ-ны frontdesk@mongolianembassy.us
хаягаар ирүүлж, бүртгэлийн үйл явцад өргөнөөр оролцохыг уриалж байна.
ЭСЯ-ны Консулын хэлтэс иргэддээ өдөр тутам үйлчилгээ үзүүлэхийн
хажуугаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч сонсдог тусгай өдөр
болгон 7 хоног бүрийн Мягмар гарагт ажлын цагаар уулзалт хийдэг
горимд шилжиж байгааг мэдээлж байна.
Загвар
ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

12/24/09
МЭНДЧИЛГЭЭ
АНУ-д аж төрж, амьдран суугаа Эрхэм хүндэт монгол иргэд ээ,
Та бүхэндээ ирж буй шинэ жилийн халуун мэндийг дэвшүүлж, сайн сайхныг билэгдэн мэндчилж байна.
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтан буй энэ баярт мөчид Та бүхэнтэйгээ ийнхүү учран золгож, хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа шинэ жилийн баярын мэндийг хүргэж байгаадаа би нэн баяртай байна.
Улиран одож буй жил Та бидний амьдралд болон Улс эх оронд маань олон сайхан үйл явдлууд боллоо. Монгол Улсынхаа шинэ Ерөнхийлөгчөө сонгож, Халхын голын ялалтын 70 жил, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн, он жилүүд үргэлжлэн яригдсан “Оюу толгой”-н ордын түүхэн гэрээг байгууллаа. Гадаадын хөрөнгө оруулалт, шинэ техник технологи, ноу хау, менежмент Монгол руу цутгах үүд нээгдлээ, тив, дэлхийн дэвжээнд тамирчид маань алдар нэрээ цуурайтуулсан зэрэг бахдам амжилттай жилийг үдэж байна. Өнгөрч буй жил дэлхийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал хүнд сорилтыг авчирсан ч мал сүргийн тоо толгой 50 саяыг давж, атрын аян үр өгөөжөө өгснөөр хүндрэл бэрхшээлийг амжилттай даван туулж байна.
Бүхэлдээ эх орны маань ирээдүй гэрэл гэгээтэй байна.
Угтан ирж буй шинэ он Та бидний амьдралд аз жаргал, баяр баясгалан, улс эх оронд маань хөгжил цэцэглэл авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.
Шинэ ондоо эрүүл энх байж, аз хийморьтой, дүүрэн жаргалтай явахын өлзийт ерөөлийг Та бүхэндээ өргөе.
Сайхан баярлаарай!
МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ
ЭЛЧИН САЙД Х. БЭХБАТ

10/20/09
АНУ-д амьдарч буй монголчуудад А хүрээний
H1N1 гахайн томууны ханиадын талаар хүргэх сэрэмжлүүлэг
Дэлхий даяар 399232 хүн А хүрээний H1N1 вирусээр үүсгэгдсэн томуугаар
өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр нотлогдож, 4735 нас баралт
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад бүртгэгдээд байна.
А хүрээний H1N1 вирусээр үүсгэгдсэн томуу дэлхийн хойд хэсэгт илүү
эрчимтэйгээр дэгдэж, Америкийн Нэгдсэн Улс, Канад, Мексик улсуудад
томуу хурдацтай тархаж байна. Түүнчлэн баруун Европ, Азийн хойд
улсуудад томууны дэгдэлт ихэсч байгаа бөгөөд манай оронд онош нь
батлагдаад байгаа 37 тохиолдол өнөөдрийн байдлаар бүртгэгдээд байна.
АНУ-ын Эрүүл мэндийн Сайд К.Себелиус H1N1 гахайн томууны ханиадаас
ард иргэд өөрсдөө хэрхэн урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн
мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчлагаа хийхээр болсныг 16-ны
өдөр мэдэгдэв.
АНУ-ын Холбооны Засгийн газраас ханиадны талаар
нэг цэгээс мэдээлэл авах боломж бүхий вэб сайт /www.flu.gov./ ажиллуулж
байгаа бөгөөд энэхүү сайтаас ханиадны ялангуяа, вакцинжуулалт, олон
нийтийн эрүүл мэндийн талаар хамгийн сүүлийн үеийн, үнэн зөв, бодит
мэдээлэл болон H1N1 томууны халдвар авсан эсэхээр өөрсдийгөө шалгаж
үнэлгээ хийх /self-evaluation/ боломжтой юм байна.
АНУ-д одоогоор H1N1 гахайн томууны ханиадтай холбогдуулан
худалдаа, арилжаа, сургууль, соёлын зэрэг олон нийтийн газрын үйл
ажиллагааг хязгаарлаж, хөл хорио тогтоогоогүй байгаа ч монгол иргэд
та бүхэн хувийн ариун цэврийг сайтар сахиж, анхаарал болгоомжтой
байхыг Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байна.
АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ
2009 оны 10 дугаар сар 20-ны өдөр

10/17/09
УРИАЛГА
Эрхэм хүндэт монгол ахан дүүс ээ !
Хойд Америкийн Монголчуудын Анхдугаар Хуралдай
АНУ-ын Колорадо мужийн Денвер хотноо 2009 оны 10 дугаар сарын 17-ны
өдөр амжилттай болж өнгөрсөн билээ. Энэхүү хуралдайг Колорадагийн
монголчуудын холбоо сэдэж, зохион байгуулан Монгол Улсаас АНУ-д
суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х. Бэхбат болон монгол иргэд,
Америкийн 10 гаруй мужийн засаг захиргаа, бизнес, хэвлэл мэдээлэл,
олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, хувь хүмүүс оролцлоо.
Энэ арга хэмжээнд АНУ-д үйл ажиллагаагаа явуулж
буй монголчуудын холбоод, сургуулиуд, клубууд, олон нийтийн болон
бизнесийн байгууллагуудын төлөөлөгчид хүрэлцэн ирж, өөрсдийн явуулж
буй үйл ажиллагаа хийгээд тулгамдаж буй асуудлууд цаашид хэрхэн
хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцаж, илэн далангүй ярилцсан
юм.
Хуралдайд оролцсон монгол иргэдийн зүгээс АНУ-д
аж төрж, амьдран суугаа нийт монгол иргэддээ хандан “Уриалга”
гаргахаар тохиролцож, дараах уриалгыг гаргасныг Та бүхэндээ үүгээр
хүргүүлж байна. Хүлээн авч танилцана уу. Үүнд:
“АНУ-д суурьшин үйл ажиллагаа явуулж буй
нийт монголчуудын холбоод, сургуулиуд, клубууд, олон нийтийн болон
бизнесийн байгууллагууд байнгын холбоотой байж, бие биедээ дэмжлэг
туслалцаа үзүүлж хамтран ажиллахыг уриалж байна”
Элэг нэгт монголчуудынхаа сайн сайхны төлөө
хамтран зүтгэцгээе!
Сайн үйлс дэлгэрч, монгол түмний маань
буян заяа тэгширэх болтугай!
Хойд Америкийн Монголчуудын Анхдугаар Хуралдайн төлөөлөгчид
2009 оны 12 дугаар сар 14-ний өдөр

04/28/09
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Мексикийн Холбооны Улсад Swine Flu (Гахайн томуу ) өвчлөл дэгдэж, 2009 оны 4 дүгээр сарын 13-наас хойш 1600 хүнд халдварласны дотор 160 орчим хүн амь насаа алдсан аж. Зуны амралтаар, жуулчлалаар тэнд очсон оюутан сурагчид, аялагчдаар дамжин АНУ, Канад, Испани, Шинэ Зеланд, Бразиль, Франц, Израиль, Өмнөд Солонгос , Шотланд зэрэг улсад уг өвчний тохиолдол илэрсэн. Дөрөвдүгээр сарын 27-ны байдлаар АНУ-ын Калифорни, Техас, Нью Йорк, Охаёо мужуудад нийт 40 тохиолдол бүртгэгдсэн, гэхдээ хүний амь үрэгдээгүй байна.
Гахайн томуугийн өвчлөл ахуйн хавьтал, амьсгалын замаар гахайнаас хүнд, хүнээс гахайнд болон хүнээс хүнд халддаг. Нус гоожих, ханиалгах, толгой, хоолой, дотор муухайрах, булчин өвдөх, халуурах, тамирдах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэгээр илэрдэг. Хувь хүн, ялангуяа өндөр настан амны хаалт хэрэглэж, гараа угаах зэргээр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм сайтар сахихыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалахын сайд Ж. Наполитано тус улсад эрүүл мэндийн онцгой нөхцөл байдал үүссэнийг дурдаж, шаардлагатай арга хэмжээг авч буйгаа мэдэгдэв. Албан ёсны эх сурвалжаас үзвэл 3 сая хүнийг эмчлэхэд хүрэлцэхүйц тунг бэлтгэж, Эрүүл мэнд, хүний үйлчилгээний департамент 50 сая хүнийг эмчлэх тун, Батлан хамгаалах Департамент мөн долоон сая тунг нөөцлөөд байгаа юм байна.
Хилийн боомтууд дээр ханиалгах, халуурах зэргээр эл өвчний шинж тэмдэг илэрсэн зорчигчдод онцгой анхаарал хандуулж, өмнөд хилээр нэвтрүүлэхгүй байх, иргэний нисэхийн компаниуд Мексик явахаар захиалсан нислэгийн тийзийг торгууль ногдуулалгүй цуцлах арга хэмжээг авч эхлээд байгаа аж.
Европын Холбоо нь АНУ, Мексикийн Холбооны Улсын гахайн томуу дэлгэрээд байгаа нутгуудаар зайлшгүй биш тохиолдолд аялахгүй байхыг өөрсийн иргэдэд анхааруулав. Дэлхийн Банк эм, тоног төхөөрөмж авахад зориулж 25 сая ам.долларын яаралтай зээл, 180 сая ам.долларын урт хугацааны зээлийг Мексик улсад олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага гахайн томууны клиник шинж, дэглэлтийг тодруулах, тохирсон бэлдмэл гарган авахад хугацаа шаардлагатайг харгалзан, түгшүүрийн IV зэрэглэлд шилжсэнээ зарлаад “тайван, дэг журамтай байх, бэлэн байдлын чадавхиа сайжруулахыг”-ыг бусад орон зөвлөсөн байна.
ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС
2009 оны 4 дүгээр сарын 28

|