Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

  

Монгол Улс, Амeрикийн Нэгдсэн Улсын Харилцаа

 

Хөрөнгө оруулалт

АНУ-ын шууд хөрөнгө оруулалт Монголд 1990 оноос эхэлсэн байна. АНУ-аас Монголд нийт 36 сая ам.долларын хөрөнгө оруулалт орсон бөгөөд энэ нь нийт хөрөнгө оруулалтын 4 орчим хувийг эзэлж байна. 2003 оны байдлаар АНУ-ын хөрөнгө оруулалттай нийт 79 пүүс, компани бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байна. АНУ-ын хөрөнгө оруулалт гол нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, худалдаа, нийтийн хоол, аялал жуучлал, малын гаралтай түүхий эд боловсруулах салбар, банк санхүүгийн үйлчилгээ, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэл, харилцаа, холбоо, тээвэр зэрэг салбарт хийгдэж байна. Үүнд нефтийн эрэл хайгуул, экспортын Соко Интэрнэйжнл ХХК, тэмээний ноос боловсруулах Монамикал ХХК, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны Фортэ кашмер ХХК зэрэг томоохон команиуд орж байна.

top