Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

  

Монгол Улс, Амeрикийн Нэгдсэн Улсын Харилцаа

 

Буцалтгүй тусламж

АНУ-ын Засгийн газар Монголд 1991 оноос эхлэн тусламж үзүүлж ирлээ. 1991 оноос эрчим хүчний салбарыг дэмжих, эдийн засгийн бодлогыг дэмжих, ардчиллыг бэхжүүлэх, хүнсний тусламж гэсэн үндсэн 4 чиглэлээр нийт 140 орчим сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлээд байна. АНУ-ын засгийн газраас үзүүлж буй тусламж нь Олон улсын хөгжлийн агентлаг /ОУХА/, Батлан хамгаалах Департамент, ХАА-н Департамент гэсэн 3 байгууллагын шугамаар хэрэгжиж байна. Тусламжийн ихэнхи нь Олон улсын хөгжлийн агентлагаар дамжин хэрэгждэг. 2004 онд 13 сая ам.долларын тусламж олгохоор амлаад байгаа.

АНУ Олон улсын хөгжлийн агентлагын шугамаар олгодог тусламжаас гадна хүнсний яаралтай тусламж болгон 1991 онд 3,6 сая ам.долларын 1992-1993 онуудад 17 сая ам.долларын /цөцгийн тос/, 1997 онд 1 сая ам.долларын /11 мянган тонн буудай/, 1999 онд 1,3 сая ам.долларын /15 мянган тонн буудай/, 2000 онд 4,5 сая ам.долларын /40000 тонн буудай/, 2001 онд 2,5 сая ам.долларын /25000 тонн буудай/, 2003 онд 3 сая ам.долларын /25000 тонн буудай/ тусламж олгоод байна. Энэ 2004 онд 50000 тонн улаан буудайн тусламж үзүүлэхээр америкийн тал амлаад байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийн санаачилсан Мянганы сорилтын сангаас эхний ээлжинд тусламж хүртэх 16 орны жагсаалтыг Мянганы сорилтын корпорацийн Захирлуудын зөвлөл 2004 оны 5 дугаар сарын 6-нд баталж, энэхүү жагсаалтад Монгол Улс багтсан болно. Үүнтэй холбогдуулан Мянганы сорилтын сангийн Монголын Үндэсний зөвлөлийг засгийн газраас баталсан. Энэхүү зөвлөлд төр, бизнес, төрийн бус байгууллагын төлөөлөгчид орж байгаа бөгөөд Мянганы сорилтын корпорацитай хамтран ажиллаж, тус сангийн шугамаар Монголд хэрэгжүүлэх төслийг хэлэлцэх учиртай юм.

top