Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

  

Монгол Улс, Амeрикийн Нэгдсэн Улсын Харилцаа

 

Худалдааны хамтын ажиллагаа

1991 онд байгуулсан худалдааны тухай хэлэлцээрээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавьсан. 1999 оны 6 дугаар сард АНУ-ын Конгрессын манай оронд худалдааны хэвийн нөхцлийг байнгын болгох шийдвэр гаргасан ба 2000 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн АНУ-ын Худалдааны хөнгөлөлтийн системд /GSP/ Монголыг хамруулах шийдвэр гаргасан зэрэг нь хоёр орны худалдаа, хамтын ажиллагааг өргөн хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж байна.

1992 оны байдлаар хоёр орны худалдааны нийт эргэлт 6,27 сая ам.доллар, үүнээс 4,4 сая ам.долларын ноолуур, тэмээний ноос, хивс, шуудангийн марк, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн экспортлож 1,86 сая ам.долларын бараа импортоор авч байсан байна. Хоёр орны худалдаа жилээс жилд өсөн нэмэгдэж 2003 оны эцсийн байдлаар хоёр орны гадаад худалдааны эргэлт 162,965 сая ам.долларт хүрээд байна. Үүний дотор экспорт 140,017 сая ам.доллар, импорт 22,947 сая ам.доллар болов. Манай улс АНУ-д оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн, цагаан тугалга болон бусад ашигт малтмал, тэмээний ноос, ямааны ноолуур болон малын гаралтай бусад түүхий эдийг экспортлож, АНУ-аас машин, тоног төхөөрөмж, хүнсний болон химийн бүтээгдэхүүн зэргийг импортолж байна.

top