8.1. Буцах үнэмлэхийг үндэсний гадаад паспорт олгох боломжгүй бөгөөд эх орондоо буцаж ирэх Монгол Улсын иргэнд Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар олгоно.
8.5. Буцах үнэмлэх олгоход дор дурдсан материал бүрдүүлнэ.
8.5.1. буцах үнэмлэх хүссэн өргөдөл.
8.5.2. буцах үнэмлэх авах болсон нотолгоо (үндэсний гадаад паспортаа үрэгдүүлсэн, гээсэн тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт гэх мэт)
8.5.3. иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, эсхүл Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн лавлагаа.
8.5.4. 3.5х4.5 см-ийн хэмжээний цээж зураг хоёр хувь.
8.5.5. буцах үнэмлэхийн үнэ төлсөн баримт.
8.6. Буцах үнэмлэх авах иргэн өндөр настан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа буюу бусад хүндэтгэн үзэх шалтгаантай бол эмнэлгийн байгууллагын албан ёсны дүгнэлт; хорих байгууллага, цагаачлалын албаны түр саатуулах байранд байгаа бол тухайн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн хүнээр буюу баталгаат шуудангаар дамжуулан буцах үнэмлэх олгож болно.
8.9. Хил хамгаалах ерөнхий газар хилийн боомт дээр буцах үнэмлэхийг хураан авч Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хүргүүлнэ.
Дээрх журамд зааснаас гадна дараахь материал бүрдүүлнэ: