|
|
Орчуулга, нотариатын үйлчилгээ үзүүлэх талаар
Паспорт, төрсөний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг биеийн байцаалт, хаягийн тодорхойлолт, банкны магадлагаа, диплом, жолооны ба мэргэжлийн үнэмлэх зэрэг баримт бичгийн орчуулгыг нотариатаар баталгаажуулах үйлчилгээг Консулын хэлтэс явуулна.
Орчуулгын баталгаа гаргуулахын тулд уг баримт бичгийн эх хувь болон орчуулгыг ирүүлнэ. Учир нь баримт бичгийн үнэн зөвийг нотариатаар баталгаажуулахын тулд уг баримт бичгийн эх хувь дээр үндэслэн орчуулгын баталгаа хийх шаардлагатай байдаг. Түүнчлэн иргэдэд түргэн шуурхай үйлчлэх үүднээс та бүхэн төрсний гэрчилгээ, жолооны үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргээс бусад бичиг баримтын орчуулгыг өөрсдөө үйлдэж ирүүлэхийг хүсье. Бид тухайн орчуулгыг жинхэнэ эхтэйгээ тохирч буй эсэхийг хянаж баталгаажуулах болно.
Орчуулга, нотариатын үйлчилгээний хураамж: Нэгж бичиг баримт бүрт 10 ам долларын Money Order. Нэгж бичиг баримт бүрийг 3 хүртэл хувиар баталгаажуулж болно.
Нотариатын үйлчилгээ нь ямарваа шинэ бие даасан тодорхойлолт гаргахгүй, гагцхүү тодорхойлж буй баримт бичгийн орчуулга үнэн зөв болохыг, эсвэл уг өргөдөл нь гарын үсэг зурсан хүнийх мөн болохыг, тамга гарын үсэг нь үнэн болохыг баталгаажуулдаг.
Байр орон сууц захиран зарцуулах тухай Итгэмжлэл-ийг тус ЭСЯ дээр баталгаажуулж байгаа ба Хөрөнгийн өмчлөлийн эрх шилжүүлэхтэй холбоотой энэхүү үйлчилгээг хийлгэхдээ Консулын хажууд өөрийн гараар бичиж баталгаажуулдаг.
Алс муж улс, хотод амьдардаг хүмүүс ЭСЯ дээр биеэр ирэх боломжгүй тохиолдолд Итгэмжлэл, паспорт, бусад шаардагдах материалыг шуудангаар хүргүүлсэний дараа консултай утсаар харилцаж, асуудлыг шийдвэрлэх замыг хамтран хайх боломжтой.
|
|