Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

  

Нотариатын үйлчилгээ үзүүлэх

Паспорт, тєрсєний гэрчилгээ зэрэг биеийн байцаалт, хаягийн тодорхойлолт, банкны магадлагаа, диплом,   жолооны ба мэргэжлийн v нэмлэх зэрэг баримт бичгийн орчуулгыг нотариатаар баталгаажуулах v йлчилгээг консулын хэлтэс явуулна.

Орчуулгын баталгаа гаргуулахын тулд уг баримт бичгийн эх хувь болон орчуулгыг ирvvлнэ.

Баримт бичгийн vнэн зєвийг нотариатаар баталгаажуулахын тулд уг баримт бичгийг эх хувиар нь ирvvлэх шаардлагатай.

Нотариатын vйлчилгээний хураамж: нэгж бичиг баримт бvрт 10ам. доллар. Нэгж бичиг баримт бүрийг гурав хүртэл хувиар баталгаажуулж болно.  

Нотариатын vйлчилгээ нь ямарваа шинэ бие даасан тодорхойлолт гаргахгvй, гагцхvv тодорхойлж буй баримт бичгийн орчуулга vнэн зєв болохыг, эсвэл уг єргєдєл нь гарын vсэг зурсан хvнийх мєн болохыг, тамга гарын vсэг нь vнэн болохыг баталгаажуулах жишээтэй юм.

Байр орон сууц захиран зарцуулах тухай Итгэмжлэл-ийг тус ЭСЯ дээр баталгаажуулж байгаа ба Хєрєнгийн ємчлєлийн эрх шилжvvлэхтэй холбоотой энэхүү үйлчилгээг хийлгэхдээ консулын хажууд єєрийн гараар бичиж баталгаажуулдаг . 

Алс муж улс, хотод амьдардаг хvмvvс ЭСЯ дээр биеэр ирэх боломжгvй тохиолдолд Итгэмжлэл, паспорт, бусад шаардагдах материалыг шуудангаар хvргvvлсэний дараа консултай утсаар харилцаж, асуудлыг шийдвэрлэх замыг хамтран хайх боломжтой. Үйлчилгээний хураамж 20 ам.доллар.

Маягт 1 Итгэмжлэл Word Format
Маягт 2 Орон Сууц Захиран Зарцуулах Word Format
Маягт 3 Үл Хөдлөх Word Format
Маягт 4 Шүүхэд Төлөөлүүлэх Word Format
Маягт 5 Хадгаламж Word Format
Маягт 6 Тэтгэвэр Олгох Word Format
Маягт 7 Бэлэглэлийн Маягт Word Format