|
|
Гадаад паспорт шинээр олгох талаар
АНУ–д байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортаа ямар нэг шалтгаанаар алдаж vрэгдvvлэх, гэмтээх, паспортын хуудас дуусах, дахин сунгах боломжгvй болох түүнчлэн 2002 оны 11 сараас өмнө олгогдсон буюу хуучин гадаад паспорттой тохиолдолд Е серийн гадаад паспорт шинээр олгож болно.
Гадаад паспорт шинээр авахын тулд дараах зvйлийг бvрдvvлж шуудангаар илгээх буюу биеэр авчирна. Yvнд:
1. Доорхи хүснэгтэнд буй “Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг”-ийн маягтын загварыг татаж аваад бөглөж хавсаргах
Маягтын
загвар
2. Паспорт олгохыг хvссэн өргөдөл. Өргөдлийг монгол хэлээр бичиж, өмнө хэрэглэж байсан паспортаа алдаж vрэгдvvлсэн буюу гэмтээсэн бол нөхцөл шалтгааныг тодорхой тайлбарлаж, оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар, e-mail хаягийг заавал тодорхой заасан байх шаардлагатай.
3. Паспортаа алдаж vрэгдvvлсэн тохиолдолд vvнийг магадласан цагдаагийн тодорхойлолт.
4. Гэмтсэн, хуудас дууссан, дахин сунгах зайгvй болсон тохиолдолд цаашид ашиглах боломжгvй болсон уг паспортын хуулбар
5. Иргэний vнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
6. Дөрвөн хувь паспортын өнгөт зураг /3.5 x 4.5 см/
7. Паспортын vнэ, vйлчилгээний төлбөр: 65.00 ам. долларын Money Order
8. Хэрэв биеэр ирэх боломжгүй тохиолдолд төлбөрийг хийж хаягласан буцах дугтуй байх шаардлагатай.
Шинээр паспорт авахад 3 сар хvртэл хугацаа шаардагдана. /Баталгаат шуудангаар ИБМУТ-д хүргүүлж авчирдаг тул/
Тайлбар: Иргэд шинэ паспорт захиалж паспортоо 3-6 сар буюу жил гаруй хүртэл удаан хугацаагаар хүлээх тохиолдол гарч байгаа нь:
- Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийг буруу, дутуу бөглөсөн байдаг. Ихэвчлэн ургийн овгоо бичдэггүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэний үнэмлэх аваагүй хүмүүс байдаг тул өөрсдийн ургийн овгоо /Боржигон, Тайж, Хөх морьт зэрэг/ мэдэхгүй тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд паспорт мэдүүлж буй иргэн өөрийн эцгийн овгийг авч явдаг гэдгийг сануулая.
- Мэдүүлэгтээ өөрийн регистрийн дугаарыг андуурч бичих, Монгол Улсад өөрийн ойр дотны хүний холбоо барих хаяг, утасны дугаарыг бичээгүй тохиолдол гардаг.
- Өөрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт буруу байх. Мэдүүлэгтээ АНУ-д болон Монгол Улсад оршин суугаа байнгын хоёр хаягийг бичих нь зүйтэй.
- Буцах дугтуйн дээрх хаяг зөрсөн, иргэд тухайн хаяг дээрээ байхгүй байх, нүүх, шилжих тохиолдол гардаг зэрэг шалтгаантай холбоотой тул Та шинэ паспортын материалаа бүрэн, үнэн зөвөөр бөглөхийг анхаарна уу.
Хуучин паспорт алга болсон тохиолдолд шинэ паспорт дээр АНУ–ын виз шилжиж тавигдахгvй бөгөөд, паспорт өөрчлөгдсөнтэй холбогдон визийн ямар нэг зөрчил байсан бол тэр нь хамт алга болохгvй гэдгийг анхаарах нь зvйтэй. Алдагдсан буюу гэмтсэн паспорт олон улсад хvчингvй болж зарлагдах учир дахин ашиглах боломжгvй гэдгийг анхаарна уу.

|
|