Гэрлэлтийн гэрчилгээ авах талаар
Монгол улсын иргэд гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авахад дараах материал бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:
1. Дээрх хүснэгтэнд буй “Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэг”-ийг татаж авна уу. Маягтыг бөглөхдөө /Загвар/ гэсэн хэсгийг татаж авна уу. Түүнд хэрхэн бөглөх талаар тайлбарласан байгаа тул асуултын дагуу бөглөөд хэвлэж хавсаргана.
Маягтын
загвар
2. Гэрлэхийг хүсэгчдийн аль алиных нь гэрлэлтээ бүртгүүлж, гэрчилгээ олгохыг хүссэн ЭСЯ-ны нэр дээр гаргасан өргөдөл байна. Өргөдөлд гэрлэгсдийн гарын үсэг зурагдсан, гэрийн хаяг, холбоо барих утсыг бичнэ.
3. Гэрлэгсдийн иргэний үнэмлэх болон гадаад паспортны зурагтай хуулбаруудыг хавсаргасан байна.
4. Өмнө гэрлэж байгаагүй болон гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан талаарх нотлох баримт. Үүнийг Монгол улсын ИБМУТ-өөс лавлагаагаар авч хуулбарыг хавсаргасан байна.
5. Төлбөрийг зөвхөн Money order –оор авна. Төлбөр
20 ам.доллар
6. Хэрэв биеэр ирж гэрчилгээ авах боломжгүй тохиолдолд та дээрх материалуудыг баталгаат шуудангаар илгээх хэрэгтэй. USPS-ийн Priority буюу баталгаат шууданг бид хүлээж авна.
Хаяг: Embassy of Mongolia
Consular Division
2833 M Street NW
Washington DC 20007 гэж хаяглан төлбөрийг хийсэн байна. Түүнчлэн гэрлэлтийн гэрчилгээгээ буцаан авахын тулд бидэнд буцаж хаягласан, төлбөрөө хийсэн буцах дугтуйг дотор нь хийж илгээнэ.
Жич: ЭСЯ-ны Консулын хэлтсээс иргэдэд гэрлэлтийн гэрчилгээ олгож гэрлэгсдийн ХААТР – 11/А/ маягт /эхнэр, нөхрийн талаарх мэдээллийг ирүүлсэн бичиг, баримтууд дээр үндэслэн бичсэн 2002 оны 12-р сарын 31-ний өдрийн Үндэсний Статистикийн төв газрын даргын №265-р тушаалаар баталсан маягтыг хэлнэ/ -ыг Монгол Улсын ИБМУТ-д илгээснээр албан ёсоор гэрлэлтийг бүртгэж баталгаажуулдаг журамтай.


|