-
МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ
Монгол Улсын Иргэн Та иргэн бүрт олгож буй энэхүү “Эх
орны хишиг мөнгө”-ийг хүртэхийн тулд Иргэний шинэчилсэн
бүртгэлд заавал хамрагдах шаардлагатай.
-
ЭХ ОРНЫ ХИШГИЙН ТУХАЙ
“Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж батласан болно.
Уг тогтоолоор “Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам”, “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам” болон “Хүний хөгжил сан” дэвтрийн загварыг тус тус баталж, иргэний бүртгэлийн зөрчилгүй иргэдэд Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртээх ажлыг 2010 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид, иргэнд 2010 онд олгох хишиг, хувийг 2 хувааж, эхний ээлжинд 70 000 /Далан мянга/ төгрөгийг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгоход шаардагдах хөрөнгийг тухай бүрд нь санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод, иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан иргэний шинэчилсэн бүртгэлийг 2010 онд явуулахыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг сар бүр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатарт, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэнд хишиг, хувь хүртээх дэвтэр олгох, хишиг, хувийг 2010 онд багтаан хүртээж дуусгахыг НХХ-ийн сайд Т.Гандид тус тус даалгасан байна.
Дээрх тогтоолооор баталсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх
журам”-д зааснаар иргэн хишиг, хувь хүртэхийн тулд дараах бичиг
баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Иргэний үнэмлэх (16-аас доош насны хүүхдэд төрсний гэрчилгээ);
- 16-аас доош насны хүүхдийн хувьд эх (эцэг, асран хамгаалагч,
харгалзан дэмжигч)-ийн иргэний үнэмлэх;
- Хэрэв хүүхэд асрамжийн газарт байгаа бол тухайн асрамжийн газрын
тодорхойлолт;
- Хүний хөгжил сангийн тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан иргэний
хишиг, хувийг авах бол нас барсны гэрчилгээ, түүний хуулбар,
• Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсаас гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газрын ТОДОРХОЙЛОЛТ, ИТГЭМЖЛЭЛ-ийг авснаар хишиг мөнгийг авах боломжтой гэж заасан.
“Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ын 3.7-д “Гадаадад
амьдарч буй Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийг тухайн иргэний
гаргасан хүсэлт, итгэмжлэл, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат
төлөөлөгчийн газрын тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн
этгээдэд нь олгоно. Хэрэв тухайн иргэн итгэмжлэл
гаргаагүй бол түүнд хүртээх хишиг, хувь дараагийн жилд хадгалагдан
үлдэнэ” гэж заажээ.
“Консулын үйлчилгээний хураамжийн жишиг хэмжээ тогтоох тухай” Гадаад харилцааны сайд, Санхүү эдийн засгийн сайдын хамтарсан 46/398 тоот тушаалын дагуу 2010 оны 04 сарын 26-ны өдрөөс эхлэн ЭСЯ-ны Консулын хэлтсээс иргэддээ "Эх орны хишиг" мөнгө авах үйлчилгээний төлбөр 15 ам.доллар авахаар боллоо.
Жич: Эл тушаалтай холбогдуулан "Эх орны хишиг" мөнгө авах итгэмжлэлийг өмнө нь үйлдсэн иргэдийн төлбөрийг буцаан олгохгүй болохыг мэдэгдэж байна.
-
Эх орны хишиг мөнгө авахад бүрдүүлэх материалууд
Иргэн та "Эх орны Хишиг мөнгө"-ийг авахын
тулд Нийгмийн халамжийн төвөөс шаардаж буй дараах хоёр материалыг
бүрдүүлэх ёстой. Үүнд:
-
ЭСЯ-ны вэб сайтанд байрласан “Эх орны хишиг мөнгө авах итгэмжлэл”-ийн маягтыг бөглөх хэрэгтэй юм. Үүнийг бөглөхдөө хэрхэн бөглөх талаар тайлбарласан үлгэрчилсэн загвартай эхэлж танилцана уу.
Үнэ : Зөвхөн “Эх орны хишиг мөнгө авах” итгэмжлэлийн хувьд 5 ам.доллар
-
АНУ-д ажиллаж, амьдарч байгаа гэсэн Тодорхойлолт гаргуулах шаардлагатай байдаг.
Үнэ: Тодорхойлолт баталгаажуулах үйлчилгээний хөлсний хувьд 10 ам.доллар
Дээрх материалуудыг бүрдүүлж ЭСЯ-ны Консулын хэлтэст
өөрийн биеэр авчрах буюу биеэр ирэх боломжгүй тохиолдолд
баталгаат шуудангаар дараах
Embassy of Mongolia
Consular Division
2833 M Street NW
Washington, DC 20007 гэсэн хаягаар илгээнэ.
“Эх орны хишиг” мөнгийг авах нийт төлбөр 15 ам.долларын Money Order.
4. "Эх орны
хишиг мөнгө" АВАХАД ШААРДЛАГАТАЙ ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТСЭЭС ГАРГАДАГ
ТОДОРХОЙЛОЛТ, ИТГЭМЖЛЭЛИЙН МАТЕРИАЛЫГ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ
ТАЛААР
А. Консулын хэлтсийн Тодорхойлолт гаргуулах үйлчилгээ:
ОРШИН СУУЖ БАЙГААГ НОТОЛСОН ТОДОРХОЙЛОЛТ гэж гадаад улсад оршин сууж байгаа Монгол иргэдийг тухайн оршин сууж буй улсын харъяалах албан ёсны бичиг баримт /ID card, жолооны үнэмлэх, сургуулийн үнэмлэх гэх мэт/, түүнчлэн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан нотлох бичиг /сургуулийн тодорхойлолт, банкны гүйлгээний утга/ зэргийн аль нэгэн дээр нь үндэслэн тухайн улсад /одоо байгаа байнгын хаягт нь үндэслэн тодорхойлно/ ажиллаж, амьдарч, оршин сууж байгааг нь албан ёсоор нотолсон бичиг юм.
Та ЭСЯ-аар дамжуулан АНУ-д оршин
сууж байгаагаа нотолсон тодорхойлолт гаргуулснаар зөвхөн “Эх орны
хишиг” мөнгө авахад энэхүү тодорхойлолтыг ашиглах төдийгүй цаашид
өөр бусад үйлдэл хийхэд мөн дахин гаргуулахгүйгээр энэхүү тодорхойлолтоо
ашиглах боломжтой юм.
Тайлбар: ЭСЯ-ны Консулын хэлтсээс Тодорхойлолт авахдаа иргэд тодорхойлолт авахад шаардлагатай маягтыг бөглөж өөрийн бичиг баримтын хуулбарын хамт 10 ам.долларын Money Order –той баталгаат шуудангаар илгээнэ. Бид таны ирүүлсэн бичиг баримт дээрх хаягт үндэслэн тодорхойлотыг тань баталгаажуулж Монгол улсын ГХЯ-ны Консулын газар руу факсдах болно. Тэндээс таныг төлөөлж буй хүн тань бичиг баримттайгаа очиж таны нэрийг лавлаж тодруулснаар авах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл таны тодорхойлолтыг итгэмжлэгдсэн төлөөлөгч тань түүнчлэн гэр бүлийн тань аль нэг гишүүн авч болох юм.
Иймд та Тодорхойлолт авах дор байрласан маягтыг татаж аван хэвлээд хажууд байрлах зааврын дагуу бөглөн үндэслэж буй бичиг баримтынхаа хуулбарын хамт илгээнэ үү.
Б. Консулын хэлтсийн Итгэмжлэл үйлдэж баталгаажуулах үйлчилгээ:
ИТГЭМЖЛЭЛ гэж Иргэний тухай Монгол Улсын хуулийн 62-р зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг /62.3-Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ/ үндэслэн АНУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэд Монгол Улсад аливаа эрх зүйн харилцаанд оролцохдоо өөрийгөө төлөөлүүлэн бусдад эрх олгож, тэднээр үйлдэл хийлгэхийг хүсэмжилсэн баталгаажсан бичиг юм.
Итгэмжлэгч гэж өөрийн эдлэх эрх, хийлгэхийг хүссэн үйлдлээ хүнд дамжуулан /итгэмжлэгдсэн төлөөлөгчид/ түүнд итгэмжлэл олгож буй 18 насанд хүрсэн, эрх зүйн чадвар, чадамжтай Монгол улсын иргэн юм. Итгэмжлэгч нь нэг итгэмжлэлээр /өөрөөр хэлбэл нэг итгэмжлэлийн маягт дээр/ өөрөөсөө гадна 18 насанд хүрсэн өөр нэг иргэнийг давхар төлөөлөн итгэмжлэл үйлдэж болдоггүй.
Харин зөвхөн итгэмжлэгч буюу та өөрт болон 18 насанд хүрээгүй хүүхэдтэй бол эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн хувьд өөрийн хүүхдийг төлөөлөн итгэмжлэл үйлдэж болдог гэдгийг анхаарна уу.
Анхаарах зүйл: Итгэмжлэлийн хугацаа 1 сараас 3 жил хүртэл байдаг.
Харин “Эх орны хишиг мөнгө” авах итгэмжлэлийн маягтыг та аль болох урт хугацаатай буюу 3 жил хүртэл хугацаанд үйлдвэл цаашид энэ хугацаанд дахин итгэмжлэл үйлдэхгүйгээр дараачийн ээлжинд олгогдох мөнгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан авах бүрэн боломжтой болж байгаа юм.
Итгэмжлэлийг та манай вэб сайтны Консулын мэдээлэл,
лавлагаа гэсэн хэсгээс буюу http://www.mongolianembassy.us/mon_consul_information/notary_service.php
энэ холбоосоор татаж авна. Тиймээс та хийлгэхийг хүсэж буй
үйлдлээсээ шалтгаалан эл 8 төрлийн итгэмжлэлээс
сонгон татан авч дэргэд нь байрлах загварыг ашиглан гараар бөглөөд
өөрийн бичиг баримтын зурагтай хуулбарын хамт бидэн рүү баталгаат
шуудангаар илгээнэ.
Та "Эх орны хишиг мөнгө" авах итгэмжлэлийг авах гэж буй бол дээрх холбоосоор “Эх орны хишиг, мөнгө авах тухай” гэсэн итгэмжлэлийг татаж аван хэвлэж гаргаад хажууд нь байрлах загварын дагуу бөглөж бидэнд илгээнэ. Итгэмжлэл илгээхдээ өөрийн гадаад паспортын зурагтай хуулбарыг заавал хавсаргана. Энэ итгэмжлэлийн үнэ 5 ам доллар.
Дээрх итгэмжлэлээс бусад бүх итгэмжлэлийн үнэ 30 ам доллар. Бид таны итгэмжлэлийг хүлээж авмагц ЭСЯ-аар дамжуулан МУ-ын ГХЯ-ны Консулын газар руу факсддаг тул тэндээс ИТГЭМЖЛЭГДЭГЧ /ТӨЛӨӨЛҮҮЛЭГЧ/ хүн тань бичиг баримттайгаа очиж лавлан энэхүү итгэмжлэлд гарын үсэг зурснаар албан ёсоор хүчинтэй болдог.
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс
Шуудангийн хаяг |
Embassy of Mongolia
Consular Division
2833 M Street NW Washington, DC 20007 |
Консулын хэлтсийн дарга |
Б.МӨНХЖАРГАЛ |
Консул |
З.ЭРДЭНЭБАЯР |
Консулын ажилтан |
Г.ДӨЛГӨӨН |
Цахим шуудангийн хаяг (E-mail) |
dc@mongolianembassy.us
monconsul@mongolianembassy.us
|
Утас, факс |
2023337117 , 2022989227 /fax/ |
|

|