Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

  

Төрсний гэрчилгээ авах талаар

Төрсний гэрчилгээ авахад дараах материалуудыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

1. Доорх хүснэгтэнд буй “Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг”-ийн маягтын загварыг татаж аван асуултын дагуу бөглөөд хэвлэж хавсаргах

Маягт 1 Шинэ төрсөн хүүхдэд гэрчилгээ авах мэдүүлэг (Word Format)

Маягтын загвар

2. Эцэг, эхийн иргэний үнэмлэх болон гадаад паспортны зурагтай хуулбаруудыг хавсаргах

3. Хүүхдийн төрснийг гэрчилсэн баримтын хуулбар /гадаадын Birth Certificate/

4. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
/гадаадын иргэнтэй суусан бол АНУ-д гэрлэлтээ бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар Marriage Certificate /

5. Хүүхдийн нэг хувь зураг /Аль болох жижиг /3*4 см хэмжээтэй/ зураг байх хэрэгтэй/

6. Эцэг, эхийн төрсний гэрчилгээ хүссэн ЭСЯ-ны нэр дээр гаргасан өргөдөл
Өргөдөлд эцэг, эхийн гарын үсэг зурагдсан, гэрийн хаяг, холбоо барих утсыг бичнэ.

7. Төлбөрийг зөвхөн Money order –оор авна. Төлбөр 20 ам.доллар

8. Хэрэв эцэг, эх нь биеэр ирж гэрчилгээ авах боломжгүй тохиолдолд та дээрх материалуудыг баталгаат шуудангаар илгээх хэрэгтэй. USPS-ийн Priority гэх зэрэг баталгаат шууданг бид хүлээж авна.

Хаяг:        Embassy of Mongolia
Consular Division
2833 M Street NW
Washington DC 20007 гэж хаяглан төлбөрийг хийсэн байна. Түүнчлэн гэрлэлтийн гэрчилгээгээ буцаан авахын тулд бидэнд буцаж хаягласан төлбөрөө хийсэн буцах дугтуйг дотор нь хийж илгээнэ.

Жич: ЭСЯ-ны Консулын хэлтсээс шинээр төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ олгож төрснийг бүртгэх ХААТР – 11/А/ маягт /хүүхэд, эцэг, эхийн талаарх мэдээллийг ирүүлсэн бичиг, баримтууд дээр үндэслэн бичсэн 2002 оны 12-р сарын 31-ний өдрийн Үндэсний Статистикийн төв газрын даргын №265-р тушаалаар баталсан маягтыг хэлнэ/ - ыг Монгол Улсын ИБМУТ-д илгээснээр албан ёсоор шинэ төрсөн хүүхдийг Монгол Улсын иргэний бүртгэлд бүртгэн баталгаажуулдаг журамтай.

Тайлбар: Хэрэв эхнэр, нөхөр хоёр гэрлэлтээ баталгаажуулаагүй бол хүүхдийг эхээр нь овоглох болдог. Энэ тохиолдолд эцэг тогтоох асуудал гардаг тул эх, эцгийн аль, алиных нь хүсэлтийг харгалзан хүүхдийг эхээр нь эсхүл эцгээр нь овоглох эсэхийг шийдвэрлэдэг журамтай. Тиймээс гэрлэлтийн баталгаа чухал гэдгийг сануулах нь зүйтэй.

Анхаарах: АНУ-д төрсөн хүүхдэд гэрчилгээ олгохдоо зөвхөн эмнэлгийн бичгийг үндэслэн олгох болно. Шинээр төрсөн хүүхдийн гэрчилгээг төрснөөс хойш 30 хоногийн дотор авах шаардлагатай ба үүнээс хэтэрсэн нөхцөлд олгохгүй болохыг анхаарна уу.