Төрсний
гэрчилгээ
Төрсний гэрчилгээ авахад дараах материалуудыг бүрдүүлэх шаардлагатай.
Үүнд:
1. Доорх хүснэгтэнд буй “Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг”-ийн маягтын загварыг татаж аван асуултын дагуу бөглөөд хэвлэж хавсаргах
Маягтын
загвар
2. Эцэг, эхийн гадаад паспортны зурагтай хуулбар
3. Хүүхдийн төрснийг гэрчилсэн баримтын хуулбар /гадаадын Birth Certificate/
4. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
/гадаадын иргэнтэй суусан бол АНУ-д гэрлэлтээ бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар Marriage Certificate /
5. Хүүхдийн нэг хувь зураг
6. Эцэг, эхийн төрсний гэрчилгээ хүссэн өргөдөл
/Эцэг эхийн тус тусдаа бичиж гарын үсэг зурсан өргөдөл байх ёстой/
7. 30 долларын Money order
8. Төлбөрийг хийсэн, буцаж хаягласан дугтуй байна.
Тайлбар: Хэрэв эхнэр, нөхөр хоёр гэрлэлтээ баталгаажуулаагүй бол хүүхдийг эхээр нь овоглох болдог. Энэ тохиолдолд эцэг тогтоох асуудал гардаг тул эх, эцгийн аль, алиных нь хүсэлтийг харгалзан хүүхдийг хэнээр нь овоглох эсэхийг шийдвэрлэдэг журамтай. Тиймээс гэрлэлтийн баталгаа чухал гэдгийг сануулах нь зүйтэй.
Дугтуйг USPS-ийн Priority буюу баталгаат шуудангаар илгээнэ үү.


|