| Амeрикийн Эдийн засаг
АНУ нь дэлхийн хамгийн том, технологийн хувьд хөгжсөн хүчирхэг эдийн засагтай бөгөөд нэг хүнд ҮНБ нь 37,600 америкийн доллар аж. Тус улсын зах зээлийн эдийн засгийн тогтолцооны дагуу худийн бизнес давамгайлах үүрэгтэй бөгөөд холбооны болон төрийн байгууллагууд шаардлагатай бараа, үйлчилгээг эдгээр хувийн үйлдвэрлэгчээс худалдан авдаг системтай байна. Баруун Европ, Японы аж үйлдвэрлэгчидтэй харьцуулбал америкийн бизнес эрхлэгчид нь капитал болон үйл ажиллагааны хэмжээг өргөжүүлэх, ажиллах хүч нэмэгдүүлэх, шинэ бараа бүтээгдэхүүн боловсруулахад давуу талтай байна. АНУ-ын компаниуд нь компьютер, ангаах ухаан, сансар судлал, батлан хамгаалах зэрэг салбарын тоног төхөөрөмж боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг байна. 1994-2000 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, инфляцийн түвшин багасч, ажилгүйдлийн хэмжээ 5 хувиас доор болов. Харин 2001 оноос АНУ-ын эдийн засгийн өсөлт нь саарч байна.
ҮНБ – 10,45 триллион америкийн доллар
ҮНБ-ний өсөлт – 2,4 хувь /2002 оны байдлаар/
Нэг хүнд ноогдох ҮНБ-ний хэмжээ – 37,600 америкийн доллар
ҮНБ-ний бүтэц – Хөдөө аж ахуй 2 хувь
Аж үйлдвэр 18 хувь
Үйлчилгээний салбар 80 хувь
Ажиллах хүч – 141,8 сая хүн
|