Элчин сайд Булгаагийн Алтангэрэл
Мэндчилгээ
Миний бие Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Барак
Обамад Итгэмжлэх жуух бичгээ барьж, энэ улсад Монгол
Улсаа төлөөлөн ажиллах албан ёсны ажилдаа ороод байна.
Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын хамгийн том гурав
дахь хөрш төдийгүй монгол иргэд хамгийн олноор оршин
суудаг улс билээ. Албан ажилдаа орж буй энэ мөчид Америк
оронд амьдарч, ажиллаж, сурч байгаа Монгол Улсын иргэн
бүрт эрүүл энх, аз жаргал, сайн сайхны ерөөл дэвшүүлж
мэндчилье.
Америкийн Нэгдсэн Улсад ажиллах хугацаандаа Та бүхэнтэйгээ
ойр дотно, хэлхээ холбоотой байж, Монгол эх орныхоо
болон үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө өөрсдийн мэдлэг
боловсрол, хүч чадавхаа дайчлан уйгагүй хөдөлмөрлөж
буй Та бүхний ажил үйлсэд дэмжлэг үзүүлж ажиллах болно
гэдгээ илэрхийлье.
Гүнээ хүндэтгэн мэндчилсэн Элчин сайд
Б.Алтангэрэл
|